.

ХАНДАЛТ
66095

         Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь ЗГ-ын 2015 оны 01 сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын дагуу шинэчилсэн бүтэц зохион байгуулалттайгаар нийт 11  орон тоотойгоор Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар орон нутгийн төсвөөс санхүүжиж тус аймагт байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Нэг.Бодлогын зорилтын хэрэгжилтийн
Үр дүнгийн үнэлгээ

1.1    Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт: “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /ҮХЦБ/-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд стратегийн 6 зорилтын 15 арга хэмжээ бүрийн хэрэгжилтийг тооцоход дунджаар 90 хувьтай хэрэгжиж байна. Говьсүмбэр аймгийн хөгжлийн цогц бодлого стратегийн 7 зорилтын хүрээнд 37 арга хэмжээг төлөвлөн 80 хувьтай хэрэгжүүлсэн. /Дэлгэрэнгүйг тайланд хавсаргав/

1.2    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны /ЗГҮАХ/-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Байгаль орчныг сайд гүйтгэхээр тусгагдсан 15 зорилт, 21 арга хэмжээний хэрэгжилт 87.1 хувийн биелэлттэй ажилласан. /Дэлгэрэнгүйг тайланд хавсаргав/

1.3    Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт: Салбарын хэмжээнд тус аймагт 10 үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаагаас “Ногоон хэрэм”, “Цөлжилттэй тэмцэх”амжилттай 90-ээс дээш хувьтай байна. Нийт үндэсний хөтөлбөрийн дундаж биелэлт 91 хувьтай байна. Аймгийн дэд хөтөлбөрүүдээс Говьсүмбэр аймгийн Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, Ус дэд хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийгдсэн онцлох ажлуудаас дурьдвал:

-    “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс 10 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 5.7 сая төгрөгийг зарцуулан улсын чанартай автозамын дагуу 5га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулан 3741 мод бут тарьж ургалт 80 хувийн амьдралтай ургаж өнгөрсөн онтой харьцуулахад модны амьдралт 10  хувиар буурсан байна.
-    Цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс 4 га талбайд 4714 мод бут, 3.2 га талбайд дуслын услалтын систем, 8 га талбайн усалгааны шугам, 50 тн усны нөөц сав байршуулсан. Эдгээр ажлуудад Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийт 62.6 сая төгрөг зарцуулсан.
-    Говьсүмбэр аймгийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Байгаль хамгаалах ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс сургалт, сурталчилгаа болон болзолт уралдаануудыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулан нийт 6 арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 2.0 сая төгрөгийг зарцуулсан.
Хоёр. Бодлогын зорилтын хэрэгжилтийн
зохицуулалтын үнэлгээ

2.1.Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 2 арга хэмжээг 50 хувьтай хэрэгжүүлсэн. /Дэлгэрэнгүйг тайланд хавсаргав/
2.2 Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт:
Байгаль хамгаалах тухай хууль болон Усны тухай хууль тогтоомжийн хүрээнд томоохон ус ашиглагч 8 ААН, Байгууллага байдгаас 5 аж ахуйн нэгж байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулж усны дүгнэлтээ холбогдох байгууллагаар гаргуулсан энэ онд 742.4 сая төгрөгийн төлбөрийг орон нутгийн дансанд төвлөрүүлсэн.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд 9 Аж ахуйн нэгж байгууллагад ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж 6 байгууллагын 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.
Ойн тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай”, 2013 оны 178 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигуудын хүрээнд БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар 2015 оны Бүх нийтээр мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон зохион байгуулах чиглэл өгсний дагуу Аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 13-ны А/113 дугаар захирамжаар аймгийн  дэд ажлын хэсгийг томилон бүх нийтээр мод тарих өдрийг 5 сарын 09-10, 10 сарын 10-11 өдрүүдэд 2 удаа зохион байгуулж аймгийн хэмжээнд нийт 8944 мод бут тарьж 77 аж ахуйн нэгж байгууллагын 2090 иргэн идэвхтэй оролцсон бөгөөд өмнөх онуудтай харьцуулбал иргэдийн оролцоо нэмэгдсэн байна.

Д/д

Аймгийн нэр

Он

Таригдсан мод, бутны тоо

Амьдралтын хувь

Мод тарих арга хэмжээнд оролцсон

Санхүүжилт

/төг/

 

 

 

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо

Иргэдийн тоо

 

1

Говьсүмбэр

 

2013

6022

60

108

1762

15.4

 

2014

28541

80

134

3840

108.08

 

2015

8944

80

77

2090

40.7

 

Нийт

43507

73.3

319

7692

164.2

 

Мөн Мод тарих ажилд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс Аймгийн ИТХ-ын 2015 оны 07 дугаар тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журмыг батлуулсны дагуу Аймгийн Засаг даргын 2015 оны А/272 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан 2014 онд мод тарьсан 9 иргэний 444 мод, 2015 онд мод тарьсан 1 ААНБайгууллага, 2 иргэний 1478 модонд тооллогын ажлыг зохион байгуулж 2014 оны 9 иргэний 444 модонд 2930 000 төгрөгийн урамшуулал олгож иргэдийн байгаль хамгаалах, мод тарих ажлыг дэмжсэн сайн ажил боллоо гэж үзэж байна.
Сум дундын Ойн анги 2015 онд 6 орон тоотойгоор  ажиллаж нийт 24 га талбайн 25000 гаруй модонд арчилгаа, усалгаа, хамгаалалтыг ажлыг гүйцэтгүүлж байна.  Мөн  аймгийн Мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг эрхлэн 4 төрлийн үрсэлгээгээр 3000 мянга гаруй модны тарьц суулгацыг бойжуулж байна. Сумдын удирдлагын үр дүнгийн гэрээнд ногоон байгууламжийн нэмэгдүүлэх ажлыг тусгасны дагуу ААН,Байгууллагууд 4387 мод бут тарьж модны ургалт 88.5 хувьтай ургасан. Тус аймагт ойн анги байгуулснаар сүүлийн жилүүдийн ногоон байгууламжийн хэмжээ 70 гаруй хувиар өсч модны амьдралтын хувь нэлээдгүй сайжирсан байна.
Ойн тухай, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Хууль бус ан агнуур хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хавар намрын хуурайшилт ихтэй улирлуудад Аймгийн Засаг даргын А/93, А281 дугаартай захирамжуудаар эргүүл шалгалтын удирдамж батлуулан ажилласан бөгөөд Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Сумдын Засаг дарга нартай нягт холбоотой ажиллаж нийт 57 удаагийн эргүүл шалгалт хийж 500 гаруй иргэнд мэдээлэл хийн ажилласан мөн хээрийн түймрийн голомттой нутгуудад иргэдийн сайн дурын 2 нөхөрлөлийг байгуулсан бөгөөд нутгийн иргэдийн түшиглэсэн байгаль хамгаалах үйл ажиллагаа идэвхэжсэний дүнд хээрийн түймрийн гаралт буурсан бөгөөд 2014 онд 10 гаруй  түймэр газар гарч байсан бол 2015 онд 2 удаагийн түймэр гарсныг иргэдийн нөхөрлөлийн оролцоотойгоор цаг алдалгүй хохирол багатайгаар даван туулж түймрийн гаралт 80 хувиар буурсан сайн жишээ байна. Тус ажилд БХНСАХ-аас  4.1 сая төгрөгийг зарцуулсан.

2.3 Хурлын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт:

   Аймгийн ИТХТ-ийн 10 тогтоол  гарснаас 91 хувь, аймгийн Засаг даргын захирамж  15  гарсныг 99.3 хувийн биелэлттэй хэрэгжүүлж ажилласан. /Дэлгэрэнгүй тайланг хавсаргав.
              2.4 Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт:
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2012-2016 оны хэрэгжилт 81.5 хувьтай буюу тухайн жилд 83.5 хувьтай хэрэгжиж дараах үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан байна.
Говьсүмбэр аймгийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 64 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн 6 багц ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд байгаль хамгаалах үйлсэд ЕБС-ийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэн орон нутгийн түүх соёлын дурсгалт газар болон байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг судалсан сайн ажил боллоо гэж дүгнэж байна. Онцлож хийгдсэн ажлуудаас дурьдвал:
Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд байгаль орчныг хайрлах, байгаль орчныг хамгаалах, зүй зохистой харьцах хандлагыг төлөвшүүлэх,  орон нутгийн түүх соёлын дурсгалт газар болон  байгалийн нөөц  баялгийн талаар  таниулах зорилготой ЕБС-ийн 5-12 дугаар ангийн сурагч нарт зориулсан эко аялалыг 2 удаа зохион байгуулж нийт 3 сургуулийн 324 сурагч оролцсон байна.
Монголын ахмад багш нарын холбоо болон БОНХАЖЯамны хамтарсан “Ногоон сургууль, цэцэрлэг” шалгаруулах уралдааны болзлын дагуу аймгийн Ногоон сургууль цэцэрлэг уралдааныг зарлан дүгнэлээ.
Тус уралдаанд сургууль, цэцэрлэгүүд нийт 5 га талбайд 1157 мод бут тарьсан бөгөөд үүнээс ЕБС-ийн сургуулиудаас 5-р сургууль 100 мод,  Цэцэрлэгүүдээс Шивээговь сумын 3-р цэцэрлэг 20 мод, 1200 м2 талбайд цэцгийн мандал байгуулж тэргүүн байраар шалгаран тус бүр 100 000 төгрөгийн тарьц суулгацын эрхийн бичгээр шагнаж урамшуулсан.
Байгаль хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн FM радио, аймгийн Чойрын толь сонин, албан ёсны www.govisumber.gov.mn, www.baigal.gs.gov.mn цахим хуудсуудаар мэдээллийг тухай бүр хүргэн ажилласны дүнд байгууллагын сайтад нийт 3544 иргэн хандсан ба байгаль орчны мэдээ мэдээллийн хэрэгцээ, иргэдийн оролцоо нэмэгдэж байгааг харуулж байна. Орон нутгийн телевизээр 3, Чулуун гэр сэтгүүлд 4, Чойрын толь сонинд 6 удаагийн мэдээллийг тус тус тавьсан.  Мөн Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг иргэдтэй ажиллах Нээлттэй хаалганы өдөрлөгт сумдад тус бүр 2 удаа, 5, 6-р багийн иргэдийн нийтийн хуралд тус бүр 1 удаагийн мэдээлэл, сургуулийн багш нарт 1 мэдээлэл, ярилцлага хийж нийт 2000 гаруй иргэнд байгаль орчны холбогдолтой гарын авлага, боршур тараасан.
Иргэд , хүүхэд залуучуудад чиглэсэн хууль эрх зүй болон байгаль орчныг хамгаалах, зүй зохистой хандах хандлагыг дээшлүүлэх үүднээс 6 удаагийн сургалтыг зохион байгуулж 136 хүн хамрагдсан байна. Хүүхэд залуучуудад чиглэсэн 2 арга хэмжээг зохион байгуулж нийт 470 хүүхэд багачууд хамрагдсан байна.Байгаль орчны нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон амьдрах чадварт суралцах сэдэвчилсэн судалгааны уралдаан, Эко аялалыг зохион байгуулж хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Мөн байгаль хамгаалах үйлсэд  нутгийн уугуул иргэдийн өөрсдийн хүч оролцоог нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн зүгээс байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийг байгуулах зорилт тавьж  ажиллсаны дүнд аймгийн хэмжээнд 3 байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийг шинээр байгууллаа. Үүнээс 1 байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл албан ёсоор тамга тэмдэг албан ёсны гэрчилгээ авч үйл ажиллагаа эрчимжүүлээд байна. Эдгээр иргэдийн нөхөрлөл байгуулагдсанаар тус аймгийн байгаль хамгаалах үйлсэд нэлээдгүй ахиц гарч ан амьтнаа хамгаалах,  ганц мал аж ахуйгаа хараат бус, байгалийн баялаг ашиглах, байгаль цаг ууртай дасан зохицон амьдрах нөхцөл бүрдээд байна. Жишээ нь:  Хээрийн түймрийн гаралт харьцангуй буурсан бөгөөд 2014 онд 10 гаруй газар гарч байсан бол 2015 оны 3-р улирлын байдлаар 2 удаагийн түймэр  гаргасныг иргэдийн нөхөрлөлийн оролцоотойгоор цаг алдалгүй хохирол багатайгаар даван туулж түймрийн гаралт 80 хувиар буурсан байна.
 Мөн Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл өөрсдийн хүчээр 2 байгалийн хөв  цөөрөм байгуулсан.
Манай аймгийн хэмжээнд одоогийн байдлаар байгаль орчны чиглэлээр 6 Төрийн бус байгууллага, 3 байгаль хамгаалах иргэний нөхөрлөл үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй байгаагаас 3 ТББ, 3 иргэний нөхөрлөл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 онд Монголын байгаль орчны Говьсүмбэр аймаг дах салбар, зөвлөл, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдтэй хамтран зэрлэг амьтдын нүүдлийг тандан судлах, эргүүл шалгалтын ажил тогтмолжсоноор хээрийн түймэр болон хулгайн ангийн гаралт буурсан байна.Нийт 20 гаруй удаагийн хамтарсан шалгалт хийсэн.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ховор ан амьтан, ургамал хамгаалал, ТББ, МБОИЗ-ийн Говьсүмбэр дэх салбар ТББ, Монголын байгаль орчныг хамгаалах холбоотой хамтран гол горхи, булаг шанд уст цэгийн орчмын цэвэрлэгээг 2 удаа тодорхой маршрутын дагуу зохион байгуулж 20 тн орчим хог хаягдлыг цэвэрлэн, булаг шанд уст цэгийн бохирдлоос хамгаалсан үр дүнтэй ажил болсон
Мөн Жанжин Чойрын Данжин сахиус ТББ–тай хамтран улсын тусгай хамгаалалтай газрын “Чойрын богд” уулын түүх дурсгалын соёлын өвийг сэргээх, засаж сэлбэх болон Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнд идэвхитэй оролцсон 100 гаруй мод бутыг тарьсан.


Гурав. Байгууллагын үйл ажиллагааны
Үр дүнгийн үнэлгээ
3.1 Аймгийн Засаг дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогыг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар байгуулсан гэрээний дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ногоон хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлээр 2015 онд аймгийн хэмжээнд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ 12 ажил болон бусад арга хэмжээний хүрээнд 9 ажил төлөвлөж нийт 21 ажил арга хэмжээнээс жилийн эцсийн байдлаар ерөнхий дундаж үнэлгээ нь 93.5% тай дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
 Хүүхэд залуучууд, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн төвд Соёл, спорт амралтын хүрээлэн байгуулах ажилд 2014 оноос эхлүүлж нэлээдгүй цогц ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 2015 онд тус ажлын хүрээнд Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийт 62.6 сая төгрөгийг зарцуулан дараах цогц ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад модны төрөл зүйл ач холбогдлыг таниулах зорилгоор Модлог ургамлын цэцэрлэг байгуулах ажлыг 4 га талбайд байгуулан 6 төрлийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн ач холбогдол бүхий нийт 4714 ш мод бутыг 100 хувь ургуулан хүлээлгэж өглөө. /БХНСАХЗ-аас 26800.0 мян.төг/
 Төвийн ногоон байгууламж, модлог ургамлын усалгаа арчилгаа сайжруулж модны ургалтыг нэмэгдүүлэх зорилгоор 3.2 га талбайд 4417 модны  дуслын услалтын системийн тоног төхөөрөмжийг суурилуулж 8,0 га талбайд усжуулалтын шугам татан, 50 тн багтаамжтай усны нөөц савыг суурилуулах ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулж Соёл амралтын хүрээлэнд нийт 19750 ш мод бутны усалгааг бүрэн шийдвэрлэсэн байна.  /БХНСАХЗ-аас - 29.952 мян.төгрөг/
 Соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цанын баазын тохижилт, усан оргилуур,  усан оргилуурын гаднах талбайн зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, авто зогсоолын ажлуудыг хийж гүйцэтгүүлэн ашиглалтад өгсөн бөгөөд одоогоор Соёл спорт амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай ногоон байгууламжийн ажил 90 гаруй хувьтай хийгдээд байна. /БХНСАХЗардлаас-101 сая төгрөг/
- Бэлчээрийн менежментийг сайжруулах зорилтын хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн бүсэд усны хайгуул судалгаа хийж, инженерийн хийцтэй худгийг гарган ашиглалтад өгөөд байна. Тус худгийг гаргаснаар төв суурин газарт байгаа гэрийн тэжээмэл амьтдыг суурин газраас холдуулах, орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээний эхлэл тавигдсан байна. /БХНСАХЗ-аас 21.5 сая.төг/
- Усны нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбоотойгоор уст цэгийн тоо бүртгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Тооллогоор 383 худаг,  гол горхи 6, булаг шанд 16,  нуур тойром 7, рашаан 2 тоологдлоо.
- Хууль бус ан агнуур, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хавар намрын хуурайшилт ихтэй улирлуудад илүү анхаарал хандуулан Аймгийн Засаг даргын А/93, А/281 дугаар захирамжуудаар эргүүл шалгалтын удирдамж батлуулан ажилласан бөгөөд Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Сумдын Засаг дарга нартай нягт холбоотой ажиллаж нийт 57 удаагийн эргүүл шалгалт хийж 500 гаруй иргэнд мэдээлэл хийсэн байна. /БХНСАХЗ-аас  4.1 сая.төг/
- Сум дундын Ойн анги 6 орон тоотойгоор  үйл ажиллагааг явуулж  ногоон байгууламжийн  талаар удирдан чиглүүлж Мод үржүүлгийн газарт 4 төрлийн үрсэлгээгээр 3000 мянга гаруй модны тарьц суулгац, Улсын чанартай авто замын дагуу 10 га талбайд зурвас хэлбэрээр 8700 гаруй мод, Соёл, спорт амралтын хүрээлэнгийн 11  га талбайн 14685 модны усалгаа арчилгаа хариуцан ажиллаж модны амьдралт 80 гаруй хувьтай ургаж байгаа нь үйл ажиллагаа хэвийн сайн  арчилгаа хамгаалалт сайн байна. Хөдөлмөрийн хэлтсээс давхардсан тоогоор 100 ажилтныг түр ажлын байраар хангаж, удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажилласны үр дүнд аймгийн төвийн ногоон байгууламж 2015 онд 70 хувиар нэмэгдэж модны ургалт 90 хувьтай байна. /БХНСАХЗ-5.9 сая.төгрөг/.
- Аймгийн засаг даргын  2015 оны 06 сарын 23-ны өдрийн А/189 дугаартай захирамжаар хог хаягдлын нэр төрөл, үүсэлтийн тоо хэмжээг тогтоох ажил улсын хэмжээнд хийгдэж байгаатай холбогдуулан ажлын хэсэг байгуулж   аймгийн хэмжээнд баг тус бүрээс айл өрхүүдийг хамруулж өрхөөс гарч буй хог хаягдлын нэр төрөл тоо хэмжээ норматив, бүтцийг тодорхойлох тооллогын ажлыг зохион байгуулж ажиллаа. Тооллогоор 87  өрхийн 7 хоногт гарах нийт хогийн хэмжээ 1257,1 кг, нэг өрхөд дунджаар гарах хогийн хэмжээ 2.06 кг хог байна гэсэн  дундаж тооцоолол гарсан. Мөн хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтнийг 1.123.800 төгрөгийн компьютер техник хэрэгслээр ханган программ хангамж суурилуулж аймгийн хог хаягдлын мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна.
 - Мөн дээрх ажлын үр дүнд хог хаягдлын хэмжээг бууруулах, түүнийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, хог хаягдлаас үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх арга хэлбэрийг тогтоож, хог хаягдлын улсын бүртгэл хөтлөх суурь мэдээллийг бүрдүүлэх эх суурийг тавьсан гэж дүгнэж байна. Туурь балгасыг цэвэрлэх ажлыг Сүмбэр сум 7 га талбайд 80 тн  хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
- Шивээ-Овоо ХК нь энэ 6.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 6.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж бэлчээрийн олон наст ургамал тариалан хүлээлгэн  байна.
-  Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Чойрын Богд ууланд орон тооны байгаль хамгаалагчийг ажиллуулан, ан амьтныг хамгаалах, аргаль хонинд аргаль хонины идэш тэжээлд зориулан биотехникийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулсан. Үүнд 3 тн хужир 50 боодол өвс тавьж өгсөн. Мөн уст цэгийг нэмэгдүүлэх үүднээс байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн хүчээр 2 бичил цөөрмийг байгуулсан. /БХНСАХ 4.8 сая.төг/
3.2.Төсвийн ерөнхийлөн захирагчаас Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт: 2015 оны байгуулсан үр дүнгийн гэрээг жилийн эцсийн байдлаар  92.6 хувьтай  хэрэгжүүлэн ажилласан. /Дэлгэрэнгүйг тайланд хавсаргав/

3.3. Байгууллагын хэтийн төлөвлөгөө, албан хаагчдын үр дүнгийн гэрээ түүний хэрэгжилт: Албан хаагч нартай үр дүнгийн гэрээг байгуулж улирал, хагас бүтэн жилээр дүгнэж биелэлтийг тооцож цаашид авах арга хэмжээг үүрэг болгон ажилласан.

3.4.Мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа: Аймгийн Экологийн боловсрол олгох хөтөлбөрийг хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж дараах үр дүнд хүрсэн. Үүнд:
-Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжуудыг сурталчлах болон байгаль хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Орон нутгийн FM радио, аймгийн Чойрын толь сонин, албан ёсны www.govisumber.gov.mn, www.baigal.gs.gov.mn цахим хуудаснуудаар мэдээллийг тухай бүр хүргэн ажилласны дүнд байгууллагын сайтад нийт 3544 иргэн хандсан ба байгаль орчны мэдээ мэдээллийн хэрэгцээ, иргэдийн оролцоо нэмэгдэж байгааг харуулж байна.  Орон нутгийн телевизээр 3, Чулуун гэр сэтгүүлд 4, Чойрын толь сонинд 6 удаагийн мэдээллийг тус тус тавьсан.  Мөн Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг иргэдтэй ажиллах Нээлттэй хаалганы өдөрлөгт сумдад тус бүр 2 удаа, 5, 6-р багийн иргэдийн нийтийн хуралд тус бүр 1 удаагийн мэдээлэл, сургуулийн багш нарт 1 мэдээлэл, ярилцлага хийж нийт 2000 гаруй иргэнд байгаль орчны холбогдолтой гарын авлага, боршур тараасан.
-    БОНХАЖЯ-аас. Мөн БОНХАЖЯамнаас зохион байгуулсан нийт 15 сургалтад 5 мэргэжилтнийг тухай бүр хамруулсан. Үйл ажиллагаанд /төлөвлөлтийн болон судалгаа, шинжилгээ, сургалт сурталчилгааны/ холбогдох мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг идэвхтэй татан оролцуулж, нутгийн иргэдийн болон нутгийн захиргааны байгууллагуудын санал, санаачилгыг тусгаж ажилласан байна.

Сургалтын нэр

Хугацаа

Хамрагдсан хүний тоо

Төрөл

1

Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан сертификат олгох сургалт

2015.01 сар

3

Сургалт

2

Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулалт, архив ашиглалт, дүрэм журмын талаар

2015.03 сар

 

1

Аймгийн ЗДТГ сургалт, мэдээлэл

3

Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар

2015.03.24-25

10

Сургалт

4

Байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл байгуулах сургалт /ТХГН- иргэдийн нөхөрлөл байгуулах

2015.03.19

40

Сургалт

5

Arc GIS 10.2 программын сургалт

2015.10.07

2

Сургалт

6

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үнэлэх, дүгнэх журам

2015. 02 сар

28

Сургалт

7

Аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөл, төрийн бус байгууллага, иргэдийн ногоон үйлдвэрлэл эрхлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжих, сурталчлах

2015.03.19

21

Сургалт

8

Ногоон хөгжлийн төлөөлөгч бэлтгэх сургалт

 

2015.03.06

55

Сургалт

9

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн талаар

 

2015.06 сар

21

Сургалт

10

Усны аюулгүй байдлын   зөвлөл байгуулах,төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

2015.03.24

25

Сургалт

11

ЕБС-ийн 5.8 дугаар анийн сурагчдад байгаль орчны нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлд дасан зохицон амьдрах чадварт суралцах сэдэвчилсэн хичээлийн цагийн судалгааны ажил

2015.10.15-11.15

470

Судалгааны ажил, тайлант хичээл

Нийт

676

 

3.2    Цаг үеийн ажлын оролцоо үнэлгээ: Манай байгууллагаас аймгийн хэмжээнд зохион байгууллагддаг цаг үеийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог бөгөөд нийтийн их цэвэрлэгээ, мод тарих ажлуудыг удирдан зохион байгуулж ажилладаг.
Аймгийн Засаг даргын нэрэмжит Урлаг, спортын их наадамд чиг үүрэг бүхий агентлагуудтай хамтран оролцож багаараа тусгай байранд шалгаран амжилттай оролцсон.

3.3    ТББ, иргэдийн хамтын ажиллагаа, оролцоо: Манай аймгийн хэмжээнд одоогийн байдлаар байгаль орчны чиглэлээр 6 Төрийн бус байгууллага, 3 байгаль хамгаалах иргэний нөхөрлөл үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй байгаагаас 3 ТББ, 3 иргэний нөхөрлөл идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус  байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдтэй хамтран эргүүл шалгалтын ажил, мод бут тарих, эко аялал, бүх нийтийн их цэвэрлэгээ зэрэг ажилд хамтран ажиллаж ТББ-уудын оролцоо жил бүр нэмэгдэж байна. 2015 онд 1 ТББ шинээр байгуулагдсан.
Дөрөв.Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
чиглэлээр  хийсэн ажлын тайлан
Тус Байгаль орчин, аялал жуулчлалынгазраас 2015 онд Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар дараах ажлуудыг зохион байгууллаа.
Байгаль орчны гэмт  хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, сургалт сурталчилгаа явуулах,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд Байгаль орчны гэмт хэрэг зөрчил, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 4.4 сая төгрөг төлөвлөсний дагуу Аймгийн Засаг даргын 2015 оны Аймгийн Засаг даргын А/93, А/281 дугаартоот захирамжуудаар  эргүүл шалгалтын ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан байна.
   Тус ажилд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон Сумдын Засаг даргын Тамгын газруудтай хамтран ажилласан бөгөөд гарсан зөрчил дутагдлыг тухай бүр арилгах, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагч нарын танилцуулга, зохион явуулж байгаа ажил, байгаль цаг уурын нөхцөл байдлын мэдээ болон  тус үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх мэдээллийг тухай бүр ард иргэдэд биечлэн уулзаж гарын авлага материал тараах хэлбэрээр болон орон нутгийн телевиз, гудамжны лед самбараар сурталчилгааны шторк гарган багийн өдөрлөг хурал цуглаан дээр мэдээлэл хийх зэрэг байдлаар мэдээлэл сурталчилгааг давхардсан тоогоор 2000 гаруй хүнд хүргэж  ажиллав.
Хууль бус ан агнуур, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хавар намрын хурайшилт ихтэй улиралуудад илүү анхаарал хандуулан ажилласан бөгөөд Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Сумдын Засаг дарга нартай нягт холбоотой ажиллаж нийт 57 удаагийн эргүүл шалгалт хийж 500 гаруй иргэнд мэдээлэл хийсэн байна. /Энэ ажилд БХНСАХ-аас  4072920 төгрөг төлөвлөн зарцуулав/
Түгээмэл тархацтай ашигт малтмал
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон “Газрын хэвлийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийн биелэлтийг шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, тухайн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс эвдэрсэн газрын судалгааг гарган түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар олборлодог газруудад хэмжилт хийж, олборлон худалдаалж байж болзошгүй  хувь хүн, компаниудын үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Сумдын засаг даргын тамгын газруудтай хамтран зохион байгуулсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авч хайгуул хийж, нөөцийг тогтоосны дараагаар ашиглалт явуулах зохицуулалтыг оруулж өгсөн боловч уг ажил нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээр шаардагдсан ажил учраас иргэд, аж ахуйн нэгжүүд төдийлөн уг зөвшөөрлийг авч дийлэхгүй байгаа юм.
Иймээс хувь иргэд ахуйн хэрэгцээнд элс, хайрга бага хэмжээгээр авахад сумаас зөвшөөрөл олгогдохгүй байгаа учраас түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд төрийн байгууллагуудын хооронд хүндрэлтэй асуудал үүсч байна.
Иргэдийн гомдол, санал хүсэлт ихээр ирж байгаа хэдий ч ашиглалтын эрх авсан компанийн хайгуулын ажил оройтож явагдсантай холбоотойгоор одоог болтол ашиглалт явуулаагүй байна.
 Зам, барилга болон бүтээн байгуулалтын бусад ажлууд нь улирлын чанартайгаар явагддаг учраас сумдад уг ажлуудыг гүйцэтгэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал олгох зөвшөөрлийн эрх байхгүй, ашиглалт явуулах эрх бүхий компани байхгүй байгаа учраас уг хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.
Тав. Байгууллагын үйл ажиллагааны
ил тод байдлын үнэлгээ

5.1 Үйл ажиллагааны ил тод байдал:
Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Сумдад ажилладаг “Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөгт тогтмол оролцож тайлан мэдээ, байгууллагын үйл ажиллагааг сурталчилан ажилласан.
5.2 Хүний нөөцийн бодлогын ил тод байдал: 2015 онд 12 орон тоо батлуулан дарга, 5 мэргэжилтэн, 1 бичиг хэрэг 2 байгаль хамгаалагч, жолооч, үйлчлэгч, нягтлан бодогч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
5.3    Төсөв санхүүгийн ил тод байдал: Тухайн жилийн төсөв болон урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл,  санхүүгийн тайлан, 2014 оны аудитын тайланг Байгууллагын ил тод байдлын самбарт тогтмол байршуулан ажиллаж байна.
5.4    Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 279639.0 төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд зарцуулахаар ИТХ-ын 14 дүгээр хуралдааны 02 дугаар  сарын 24-ны өдрийн 05 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар батлагдсан төсвийн хүрээнд хөрөнгө оруулалтын 5 төсөл хөтөлбөр, 8 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу жилийн эцсийн байдлаар 5 төсөл, 8 арга хэмжээг хуваарилалтын дагуу хэрэгжилтийг бүрэн ханганажилласан. Тендер шалгаруулалтын бүх ажлыг Сангийн яамны www.e-procurement.mnwww.baigal.gs.gov.mn сайтад нийтэлжтендерийн ажлыг шалгаруулсан
5.5    Архив, албан хэрэг хөтлөлт: Энэ оны байдлаар байгууллагаас явуулсан бичиг 206 ирүүлсэн бичиг 241 үүнээс 94 хариутай бичгийн тухай бүрт нь бүртгэд хяналтанд авч хариуг нь хүргүүлсэн.
5.6    Манай байгууллага нь 2015 оны эхний байдлаар 11 орон тоотой,  97 798.0 мянган төгрөгийн батлагдсан төсөвтэй байсанаас тухайн  тайлант хугацаанд  2 удаа тодотгол хийгдсэн байна. Үүнд:
1.    АИТХ-ын  2015 оны 02 дугаар  сарын 24 өдрийн хуралдаанаар байгууллагын төсөвт дараах өөрчлөлтүүдийг хийж баталсан байна.  
•    Сангийн сайдын тушаалын дагуу БХНСАХЗ-ын  дансыг хааж, байгууллагын данстай нэгтгэсэн. /279 639.9 мянган төгрөг/
•    ЗГ-ын газрын 2015 оны 08 дугаар тогтоолоор Байгаль орчны газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар болж аялал жуулчлалын  хариуцсан мэргэжилтэн шилжүүлэн  томилсон  орон тоог цалингийн хамт нэмж шийдвэрлэсэн. /7 483.5 мянган төгрөг /
•     Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15 өдрийн 238 дугаар тушаалын дагуу 2014 оны төсвийн хэмнэлтээс 2015 оны төсөвийн урамшуулалаар  7 050.4 мянган төгрөгийг нэмж зарцуулах эрхийг олгосон.
2.    АИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 04 өдрийн хуралдаанаар /УИХ-ын 2015 оны 10 дугаар сарын 30 өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан дүнгээр/ байгууллагын төсвийн хангамжийн болон нормативт зардлаас 1 268.3 мянган төгрөг бууруулан тооцож баталсан байна.
Эцсийн дүнд 12 орон  тоотой, 390 703.5 мянган төгрөгийн төсөвтэй болж батлагдсанаас 2015 оны 12 дугаар сарын 15 байдлаар орон нутгийн төсвөөс 379 598.3 мянган төгрөгний санхүүжилт авч 12-н орон тооттойгоор  үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
     Байгалийн нөөц ашигласны тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийн 2 189.5 мянган төгрөгийн орлоготой ажиллав.
АИТХ-аас зөвшөөрөл  авсаны дагуу байгууллагын төсвийн хөрөнгө /багаж техник хэрэгслийн зардал/-өөр 2ш процессор,  БХНСАХЗ-аар 1ш иж бүрэн компьютер нийт 1 863 800 төгрөгөөр худалдан авалт хийж үндсэн хөрөнгөнд бүртгэсэн.
БХНСАХЗ-аар 186 807.9 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 5 компанитай 185 049.35 мянган төгрөгийн гэрээ хийж төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын ажлууд бүрэн хийгдэж, санхүүжилтыг мөн төлөвлөгөөний дагуу 100% олгов. Оны эцсийн байдлаар ХО-ын зардлаас 1 758.55 мянган төгрөгийн хэмнэлт гарах нь тодорхой болсон байна.
БХНСАХЗ-ын хөтөлбөр төсөл арга хэмжээний зардалд 78 632.0 мянган төгрөг төсөвлөгдөж, төлөвлөгөөний дагуу ажлууд бүрэн хийгдэж 4 сая гаруй төгрөгийн хэмнэлттэй байхаар байна.
БХНСАХЗ-ын төлөвлөгөөний дагуу он дамжин хийгдсэн ажлыг комисс хүлээн авсан тул 14.2 сая төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгов.
Байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах хүрээнд батлагдсан төсвийн дагуу зарцуулан ажиллаж байна. Тээвэр шатахууны зардлыг хэмнэж  дутагдалтай байгаа шуудан холбооны зардалд шилжүүлэн зарцуулж /ажлын чиг үүрэгтэй уялдаатай нэмэгдсэн/ байгууллагын төсвийн зардлыг хэтрүүлж өлөг, авлагын үлдэгдэлгүй байхад анхааран ажиллаж  байна. Одоогийн байдлаар нормативт зардал 100%, эд хогшил урсгал засварын зардал 23.6%, томилолтын зардал 59.5%, бараа үйлчилгээний бусад зардал 28.6%, нэг удаагийн тэтгэмж урамшуулалын зардал 52.3% нийт 3987.7 мянган төгрөг хэмнэгдэхээр тооцоо гараад байна. Тайлант хугацаанд батлагдсан төсвийг хэтрүүлж өр авлага үүсгэлгүй төсвийн тухай хуулийн дагуу хэмнэлтийн зарчмыг баримтлан тавьсан зорилго зорилтоо хангаж ажиллалаа.
Өргөдөл санал, гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлт: Байгууллагын хэмжээнд 2015 оны жилийн эцсийн байдлаар 26 өргөдөл гомдол санал хүсэлт ирснээс  бүгд бичгээр өргөдөл санал хүсэлт тавьсан байна.
Нийт ирсэн өргөдөлийн 6 нь иргэнээс, 20 нь ААНБ-ын албан хүсэлт эзэлж байна.
Нийт ирсэн өргөдөл гомдлын 20 буюу 77 хувь нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна. Жилийн эцсийн байдлаар хугацаа хоцорсон, шийдвэрлэгдээгүй бичиг байхгүй.
Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн мэдээг Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст улирал бүр тайлангаа өгч байна

 

БАЙРШИЛ

Bairshil