БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

31

Тус байгууллагад 2018 оны 3 дугаар улирлын байдлаар бичгээр 19 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Нийт ирсэн 19 өргөдлийн 5 нь иргэнээс, 14 нь байгууллагын албан хаагчдаас ирсэн ба ирүүлсэн өргөдлийг ангилбал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт-4, зөвшөөрөлгүй худаг өрөмдөж буй асуудлыг зогсоох тухай-1, ажилд орох хүсэлт-1, үргэлжлүүлэн ажиллах тухай-1, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт-4, чөлөө хүссэн-8 байна.

Иргэд болон албан хаагчдаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллалаа.

Байгууллагын даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу 4 иргэнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргаж, 1 иргэний өргөдлийг шийдвэрлүүлэхээр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн шийдвэрлүүлж, 1 иргэнийг мэргэжилтний ажилд томилж, 1 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 2 албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр ажилд шилжүүлэн томилж, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 1 албан хаагчийг үргэлжлүүлэн ажилуулахаар томилж, албан хаагчдад цалинтай, цалингүй чөлөөг олгосон байна.

            2018 оны 03 дугаар улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц 100 хувьтай байна. Байгууллагад ирсэн өргөдөл, гомдол санал, хүсэлтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу 15 хоногийн хугацаанд шийдвэрлэж ажиллаж байгаа ба 2018 оны 3 дугаар улирлын байдлаар хугацаа сунгасан, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт байхгүй болно.

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ

Та өөрийн санал, хүсэлтээ оруулна уу.
Та нэрээ оруулна уу.