Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 10 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

7

Ус ашиглалт, хамгаалалтын талаар:

Тендер: “Гол горхи, булаг шандны эхийг хамгаалж, тохижуулах, хөв цөөрөм байгуулах” ажлыг УБ хотын “Буман заг” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээг байгуулсан бөгөөд уг ажлыг хүлээж авах ажлын хэсгээс өгөгдсөн нэмэлт үүргийн биелэлтээр 10 дугаар сард багтаан хүлээж авахаар шийдвэрлэсэн.

2018 оны 10 дугаар сард “Шинэ Монгол магнетит” ХХК, “Эм Ди Эф И” ХХК-иудын ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж ажиллалаа.

Тусгай хамгаалалттай газар нутаг болон аялал жуулчлалын талаар:

Говьсүмбэр аймгийн ерөнхий болон аялал жуулчлалын видео танилцуулга хийлгэх ажлын хүрээнд “Tech-solution” ХХК-ны Залуус ТВ-тэй 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна.

Чойрын богд уулын аялал жуулчлалын гол маршрутын дагуух тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Уулзварын гол” нөхөрлөлтэй 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Тус ажлыг гэрээнд заасны дагуу 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлыг хүлээж авсан.

Говьсүмбэр аймгийн аялал жуулчлалын веб сайт /цахим хуудас/ хийх ажлыг гүйцэтгүүлэхээр “Үүпс” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгууллан ажиллаж байна.

Сургалт сурталчилгааны ажлын талаар:

Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Боловсрол соёл, урлагийн газартай хамтран БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НАМРЫН АЯНЫ хүрээнд “Хог хаягдал цэвэрлэх марафон уралдаан”, “Хаягдал зай хураагуур цуглуулах” уралдааны удирдамжийг боловсруулж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын дуустал хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлаад байна. Мөн аймгийн ЕБС-иудын эко бүлгийн сурагчид болон багш нарын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор нөлөөлийн сургалт, уулзалтуудыг зохион байгууллан ажилалаа.

Байгаль хамгаалах намрын аяны төлөвлөгөөний хүрээнд 2018 оны 10 сарын 03-ны өдөр идэвхитэн байгаль хамгаалагч болон байгаль хамгаалах иргэдийн Уулзварын гол, Хээнцийн уул нөхөрлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж байгаль хамгаалах үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх хамтран ажиллах талаар уулзалт зохион байгууллаа.

Мод сөөг тарих үржүүлэх арга зүй, иргэн, албан хаагчдийн ур чадвараа хөгжүүлэх сургалт зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газрын “Ногоон хэрэм” ажлыг амжилттай хэрэгжүүлж, Говьсүмбэр аймгийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэд, Аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдыг мод, сөөг тарих үржүүлэх арга зүй, ур чадвараа хөгжүүлэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Япон улсад төвтэй “Монголын экологи мэдээллийн төв” ТББ, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль ШУА Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн зэрэг газруудтай хамтран 2018 оны 09 сарын 28-29 өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Монгол улсын говийн бүсэд мод тарих, үржүүлэх технологи сургалт нь Мод, сөөг тарьж

үржүүлэх хөрсийг боловсруулах, Үрээр үржүүлэх арга зүй, Ургал эрхтэнээр үржүүлэх арга зүй, Ургамлын бордоо хэрэглэх арга зүй, Ногоон байгууламжид түгээмэл тарьж буй мод, сөөгний  өвчин, хортныг таних агуулагатай явагдсан.

Мөн Сум дундын ойн ангийн харьяа аймгийн мод үржүүлгийн газарт Үрийг бэлтгэх арга зүй, Үрээр тарих арга зүй, Ургал эрхтэнээр тарих арга зүйн талаар дадлага сургалтыг явуулсан.

Уг сургалтаар Байгаль орчин, аялал жууулчлалын газар, Сум дундын ой анги, хувиараа мод бут тарьдаг иргэд, 1 болон 5 дугаар сургуулийн Эко клубын 30 сурагчид, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны 150 төлөөлөл, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны 12 ажилтан албан хаагчид хамтран Соёл амралтын хүрээлэн /Сүмбэр гарден/-д 500 ширхэг Голт бор, 500 ширхэг хайлаас, 200 ширхэг улиас, мод үржүүлгийн газарт ургамлан хамгаалалтын зурваст 1700 ширхэг хайлаас, 3000 ширхэгшар хуайс, 300 ширхэг улиас нийт 6200 ширхэг мод бутыг тарьсан байна.

                   Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд: 

                   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийн дагуу намрын бүх нийтээр мод тарих өдрийг  10 сарын 12-13-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Уг ажлаар Соёл амралтын хүрээлэн /Сүмбэр гарден/-д 5 ширхэг нарс, авто зам дагуух ойн зурваст аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшилийн талбайдаа 371 ширхэг хайлаас, 130 ширхэг шар хуайс,  25 ширхэг улиас, 60 ширхэг  сухай, Шивээговь суманд 170 ширхэг хайлаас, 70 ширхэг сухай, 70 ширхэг монос , 40 ширхэг улиас, 20 ширхэг  буйлс,  77 ширхэг чацаргана, 40 ширхэг үхрийн нүд, 5 ширхэг шар хуайс, Баянтал суманд 300 ширхэг шар хуайс нийт 1383 ширхэг мод бут тарилаа.

Аялал жуулчлалын үйлчилгээний салбарын зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулах:

Аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд “Говийн бүсийн тогооч, зөөгч нарын ажил мэргэжлийн уралдаан”-ыг  АЗДТГ, ХХААГ, ХАҮТ-тай хамтран 2018 оны 10 дугаар 12-14-ны орон нутагтаа зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа томоохон ур чадварын тэмцээн юм.

Тус тэмцээнд 4 аймгийн 100 гаруй оролцогч 5 төрлөөр /орчин үеийн монгол хоол, нутгийн бренд хоол, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч гэх мэт/ ур чадвараараа өрсөлдлөө.

            2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн сургуультай хамтран “Аялал жуулчлалын үйчилгээний ажилчдыг чадавхижуулах” сургалтыг зохион байгууллаа. Нийт 7 ААНБ-ын 28 үйлчилгээний ажилтнууд хамрагдлаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээ болон уст цэгүүдэд нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын ерөнхий сайдын манай аймагт ажиллах айчлал болон “Байгаль хамгаалах намрын” аяны хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 30 аж ахуй нэгж байгуулагын 348 албан хаагчид хамрагдан Бурхантаас засмал замын төгсгөл хүртэлх замын зүүн, баруун талыг цэвэрлэн нийт 6 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллаа. Үүнээс гадна Цоорхой рашаан, Хаялага нуур, Хүрий ногоон зэрэг аялал жуулчлалын бүс нутгаар болон булаг шанд уст цэгүүдийн орчмын цэвэрлэгээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргаа, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас тус бүр зохион байгуулан ажиллалаа.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион уст цэгийн цэвэрлэгээг зохион байгуулан нийт 1,5 тонн хог хаягдлыг цуглуулан төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Бусад ажлын талаар:

 

Мөнгөн усны тухай миннаматагийн конвенц, түүний хэрэгжилтийн асуудлаарх үндэсний сургалт, семинар

2018 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Мөнгөн усны тухай Миннаматагийн конвенц, түүний хэрэгжилтийн асуудлаарх үндэсний сургалт, семинар зохион байгуулагдсан бөгөөд УУХҮЯ, МХЕГ, НЭМҮТ, МБА, Нийслэл болон 21 аймаг, холбогдох сумдын Засаг даргын тамгын газар, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын хог хаягдал, орчны бохирдол, уул уурхай, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн болон байгаль орчны улсын байцаагч нар, орон нутагт бичил уурхайн эрхлэгчдийн төлөөлөл бүхий 150 орчим хүнийг хамруулан зохион байгуулагдлаа. Тус семинарт Говьсүмбэр аймгаас 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдсан болно.

Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт

Уг уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцож, 2019 онд энэ салбарт ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа салбарынхандаа танилцуулав. Чуулганд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлал болон авиа компанийн удирдлагууд, 21 аймгийн БОАЖГ-ын дарга нар оролцлоо.

“Байгаль хамгаалал ба уул уурхайн нөхөн сэргээлт”  үндэсний семинар

Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын мэдээллийн сан байгуулах, эвдэрсэн газрын тооллогын үр дүнг хэлэлцэж, Нөхөн сэргээлтийн хуулийн төслийн хэлэлцүүлэг хийх зорилготой уг семинар 2018 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Семинарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Батбаяр, яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, 21 аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, БОАЖГ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх газар, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаар илтгэл танилцууллаа. Уг семинарт Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Анх-Амгалан нар оролцож Говьсүмбэр аймгийн эвдэрсэн газрын тооллого судалгааны ажлын тайлан, үр дүнгийн талаар илтгэл танилцуулан ажиллалаа.

Мөн “Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн аймгийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс хамтран 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн захиргааны байгууллагад 3 хүртэл жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдад зориулсан сургалтанд байгууллагын мэргэжилтэн С.Сувдмаа, Т.Дашцэдэн нар хамрагдлаа.

Сургалтаар Төрийн албаны мөн чанар, Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, Төрийн байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам, заавар, Төрийн албаны тухай хууль, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдлэг олгосон.

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ

Та өөрийн санал, хүсэлтээ оруулна уу.
Та нэрээ оруулна уу.