БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТ

30

Тус байгууллагад 2018 оны эхний хагас жилийн байдлаар бичгээр 10 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

            Нийт ирсэн 10 өргөдлийн 2 нь иргэнээс, 8 нь байгууллагын албан хаагчдаас ирсэн ба ирүүлсэн өргөдлийг ангилбал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт-1, зөвшөөрөлгүй худаг өрөмдөж буй асуудлыг зогсоох тухай-1, ажилд орох хүсэлт-2, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт-2, чөлөө хүссэн-4 байна.

Иргэд болон албан хаагчдаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллалаа.

Байгууллагын даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу 1 иргэнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргаж, 1 иргэний өргөдлийг шийдвэрлүүлэхээр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, 1 иргэнийг мэргэжилтний ажилд томилж, 1 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 1 албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр ажилд шилжүүлэн томилж, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 1 албан хаагчийг үргэлжлүүлэн ажилуулахаар томилж, 4 албан хаагчид чөлөө олгосон байна.

            2018 оны эхний хагас жилийн өргөдлийн шийдвэрлэлтийн явц 90 хувьтай байна.