Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны 2018 оны 07 дугаар сарын мэдээ

6

 Ус ашиглалт, хамгаалалтын талаар:

            Усан сан бүхий Хаялага, Хүрийн ногоо, Цоорхойн рашаан, Уулзварын гол зэрэг газруудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд тэмдэглэгээ бүхий самбаруудыг байршууллаа. Тендер: БХНСАХЗ-аар Гол горхи, булаг шандны эхийг хамгаалж, тохижуулах, хөв цөөрөм байгуулах ажлын хүрээнд “Цоорхой рашаан”-ны эхийг хамгаалах хөв цөөрөм байгуулах тохилжилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлаад байна.

Ногоон байгууламжийн талаар:

Тендер: “Найрамдал хотхоны орон сууцны гаднах зүлэгжүүлсэн талбайг хашуулах” ажлыг УБ хотын “Эс Жи Эм” ХХК-иар гүйцэтгүүлж ажилласан. Ажлын гэрээг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дүгнэж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авлаа.

Ойн зурвасын 10 тн 5 ёмкость ус цэнэглэж аж ахуйн нэгж, байгууллагуудын усалгаа хийх нөхцлийг хангаж хуваарьт өдрүүдэд нь усалгаа арчилгааг хийж гүйцэтгүүлж байна.

Тусгай хамгаалалттай газар нутаг болон аялал жуулчлалын талаар:

Тусгай хамгаалалттай газар нутаг болон аялал жуулчлалын маршрутын дагуу түр буудаллах цэг байгуулах /ариун цэврийн байгууламж, хогийн сав байршуулах/ ажлын тендер амжилтгүй болсон тул Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Алтанбулаг уул” ХХК-тай шууд гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж байгаа ба тус ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх болон зүй зохистой аялах талаар мэдээллийн самбаруудыг Чойрын богд уулын баруун болон зүүн хэсэгт байршууллаа. Тусгай хамгаалалттай Чойрын богд уулын хашаажуулсан талбайн гадна талд машины зогсоолыг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Газрын хэвлий, түүний ашиглалтын талаар: Уул уурхайн болон бусад хүний буруутай үйл ажиллагааны улмаас үүдэлтэйгээр үүссэн хур болон туурь хог хаягдлаар бохирлогдож эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газрын судалгааг гаргах ажлыг Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдыг хамран зохион байгуулан ажиллалаа.

Бусад ажлын талаар:

Эргүүл хяналт шалгалтын ажлын хүрээнд: Аймаг орон нутгийн болон Улсын баяр наадмын үргэлжилсэн өдрүүд давхацсантай холбоотойгоор Сүмбэр сумын байгаль хамгаалагч С.Түмэндэлгэр, Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч О.Ганбаатар нар хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх, иргэдийн байгаль орчныг хамгаалах мэдлэг мэдээллээр хангах зорилгоор 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Сүмбэр сумаас усан сан бүхий Уулзаврын гол, Хүрий ногоон гэсэн 2 газар сэрэмжүүлэх тэмдэг бүхий самбаруудыг байршууллаа.