Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны 2018 оны 05 дугаар сарын мэдээ

46

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хүрээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд:

Үүнд:

2018 оны 05 сарын 10-ны өдөр “Авто замын дагуух усалгааны сав суурилуулах” ажлыг УБ хотын Биндэр мөнх ХХК-иар гүйцэтгүүлэхээр  25 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Гүйцэтгүүлэх ажлын чиглэлд авто замын дагуух ойн зурваст 5 ширхэг 10 тонны ус нөөцлөх сав суурилуулах ба 2 ширхэг ус нөөцлөх савыг суурилуулаад байна. Ажлын гүйцэтгэл  40 хувийн явцтай хийгдэж байна.

2018 оны 05 сарын 04-ны өдөр Сум дундын Ойн ангиар Найрамдал хотхоны орон сууцны гадна талбайг зүлэгжүүлэх, услалтын шугам хоолой суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр 19.09 сая төгрөгний гэрээ байгуулаад байна. Гүйцэтгэгч байгууллага хөрс сийрүүлэх, усалгааны шугам хоолой угсрах ажлуудыг гүйцэтгээд байна ажлын гүйцэтгэл 40 хувьтай хийгдэж байна.

Байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний талаар

2018 оны 05 сарын байдлаар 1төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гарган “Петротрак”ХХК, “Ник-Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станц 3, 4-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, хүргүүлэн ажиллалаа.

Ногоон байгууламжийн талаар:

2018 оны хаврын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 01-ны өдрийн А/144 тоот “Мод тарих үндэсний өдөр” –ийг зохион байгуулах болон ногоон байгууламжийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу авто зам дагуух ойн зурвас, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайг аж ахуйн нэгж байгууллагуудад хүлээлгэн өгч хуваарилан хариуцуулж,  дараахи ажлуудыг зохион байгууллаа.Үүнд

Удирдлага зохион байгуулалтын талаар:

  1. Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн 124 тоот бичгээр аж ахуйн нэгж байгууллагуудад бичил цэцэрлэг, ойн зурвасын талбайг хариуцуулсан хуваарь, бүх нийтээр мод тарих өдрийн зохион байгуулалтын талаарх мэдээлэл хүргүүлсэн. Мөн Сум дундын ойн ангийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29 тоот бичгээр ААНБ-уудад хариуцсан талбайдаа нэн түрүүнд хийх шаардлагатай ажил болон орон нутагт тохиромжтой модны тарих, арчлах талаар зөвлөмж хүргүүлэн ажилласан.

Аймгийн хэмжээнд нийт 36 байгууллагад албан ёсоор бичиг хүргүүлсэн бөгөөд мод тарилтын тайлан мэдээг Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Боржигон өв музей, Биеийн тамир спортын газар албан ёсоор ирүүлсэн байна.

  1. Мод тарих иргэд аж ахуйн нэгж байгууллагыг тарьц суулгацаар хангах зорилготой “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г Байгаль орчин аялал жуулчлалын газрын гадна талбайд 2018 оны 05 сарын 09-10-ны хооронд 2 өдрийн турш зохион байгууллаа.

       Тус үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотоос Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Мөнх ногоон мод” ХХК, орон нутгаас “Модны их ургац” нөхөрлөл, 2 иргэн оролцож 15 төрлийн тарьц суулгац,11 төрлийнүр, үрсэлгээ, 6 төрлийн тасалгааны цэцэг, 3 төрлийн мандлын цэцэг, зүлэгний үр, бордоо зэрэг нийт 35 төрөл зүйлийн 2700 гаруй ширхэг бүтээгдэхүүн борлуулан 6.434.000 төгрөгийн орлогоолсон байна.

  1. Сургалт сурталчилгааны хүрээнд орон нутгийн телевиз, РМ радиогоор мод бут тарих 2 төрлийн шторк, олон нийтийн сүлжээгээр бүх нийтийн мод тарилтын ажлын төлөвлөгөө, мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэж, Сум дундын ойн ангиас мод бут, зүлэг тарих гарын авлага, орон нутагт дасан зохиоцож ургахад тохиромжтой модны тарьц, суулгац сонгох тарих, арчлах талаар зөвлөмж гарган нийт 4 төрлийн 182 ширхэг гарын авлага, тараах материал иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн ажиллаа.
  2. Мод тарих иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлэн байгаль орчин аялал жуулчлалын газраас 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр авто зам дагуух ойн зурвасын хашаануудад бууц татаж буулгасан.

Үйл ажиллагааны талаар буюу мод тарих арга хэмжээний хүрээнд;

  1. Бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд авто зам дагуух 2014-2016 оны хооронд байгуулсан ойн зурвасын мод бутанд шинээр болон нөхөн тарилт, сумдад бичил цэцэрлэг байгуулан мод тарьсан. Дараах аж ахуйн нэгж байгууллагууд нь бүх нийтийн мод тарилтанд идэвх санаачлагатай, албан хаагчидыг бүрэн хамруулан оролцож, байгууллагууд хариуцсан талбайдаа шинээр болон нөхөн тарьж, ойн зурвасын хамгаалалтын хашааг засаж, модны тогоог сэргээж орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэлээ.
  2. Сумдын хэмжээнд Сүмбэр сум Найрамдал хотхоны 1-р байр 15-р байрны дунд талбайд 290 мод, Баянтал сум төвийн цэцэрлэг тхүрээлэнд 250 мод, Шивээговь сум төвийн цэцэрлэгт хүрээлэнд 303 нийт 843 модыг шинээр тарьж, модны тогоог сэргээж орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна.
  3. Аймгийн соёл, спорт амралтын хүрээлэнд Сум дундын ойн анги 1200 хайлаас мод, Бизнес эрхлэгчдийн холбоо 70 хайлаас мод тарьсан байна.
  4. 30 гаран ААНБ, иргэд өөрийн эзэмшил газрын хашаа талбайдаа 1558 ширхэг мод бут тарьсан мэдээтэй байна.

Дүгнэлт: Монгол Улсын ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 01-ны өдрийн А/144 тоот захирамжийн дагуу 2018 оны хаврын бүх нийтийн мод тарилтын ажилд аймгийн хэмжээнд нийт 58 ААНБ-ын 900 гаруй албан хаагч, иргэд 5493 ширхэг мод тарьж оролцсон мэдээтэй байна.

Бусад ажлын талаар:

Аймгийн Биеийн тамир, спортын газраас “Эх байгалиа хамгаалж, идэвхитэй амьдарцгаая” явган аялалыг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Монгол улсын засгийн газрын 05 тогтоол, амьдралын буруу хэвшлээс, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Аймгийн үйл ажиллагаа Спортын салбар холбоодын тэргүүн, дасгалжуулагч, ивээн тэтгэгч, идэвхитэн гишүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх зориолгоор жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Эх байгалиа хайрлаж-Идэвхтэй амьдарцгаая” сэдэвт явган аялалыг 05 сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Аялалыг Сүмбэр сум-Хүрийн ногоо-Сүмбэр гэсэн маршрутаар зохион байгуулсан. Аялалын үеэр Спортын 6-н төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулсан. Тус явган аялалд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 7 хүний бүрэлдэхүүнтэй баг хамрагдаж байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээн уралдаануудад нийт нийлбэр дүнгээр 4 дүгээр байранд шалгарлаа. Аялалд нийт 8 багийн 80 гаруй иргэд оролцсон болно.

Мөн явган аялалын хүрээнд уст цэгийг цэвэрлэх ажил хийгдсэн бөгөөд “Хүрий ногоо” орчмын талбайд нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж 1 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэж байгаль орчинд ээлтэйгээр аяллаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс санал авч үр дүнг үнэлэх зорилгоор аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын нийт 75 ажилтан албан хаагч 25 хэсэгт хуваагдаж 2018 оны 05 дугаар сарын 14-21 –ны өдрүүдэд Сүмбэр сумын 1,2,3 дугаар багийн Төмөр зам болон гэр хорооллын айл өрхүүдээр явж төрөөс зохион байгуулж буй ажил цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг сурталчилж, тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжилтэн Г.Анх-Амгалан, Б.Сарантуяа нар хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, айл өрхөөр явж мэдээлэл өгч ажиллалаа.

Боржигон өв музейгээс “Соёлын биет ба биет бус өв”-ийг хамгаалах тухай сургалтыг зохион байгуулж байгууллагаас  мэргэжилтэн Н.Солонго хамрагдлаа.