Энэ жилийн хаврын “Бүх нийтээр мод тарих” өдөр 5 сарын 12-13 нд болно.

100

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”

/2017/

Монгол Улсын Ойн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг жил бүр хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа билээ.
Энэ жил аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын Ойн ангитай хамтран мод тарих өдрийг Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/105 тоот захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд 2017 оны 05 сарын 02-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулан ажиллалаа.
Мод тарих арга хэмжээний хүрээнд 2017 оны 05 сарын 05-07-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 3780 гаруй мод бутыг тарьлаа. Үүнд: “Сүмбэр гарден” Соёл, спорт амралтын хүрээлэнд Аймгийн ЗДТГазар, түүний харьяа байгууллагууд 1280, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын Ойн анги 200, Сүмбэр сумын Хонхор хотхоны 5-р сургуулийн дотуур байрны гадаад талбайд Сүмбэр сумын ЗДТГазар түүний харьяа байгууллагууд 700, Ойн зурвасд Аймгийн Шатахуун түгээх станцууд 150, Аж ауйн нэгж байгууллагууд өөр өөрийн эзэмшлийн хашаандаа 1000, Баянтал сум бичил цэцэрлэгтээ 400, Шивээговь сум 250 мод сөөгийг тарьлаа.
Цаашид Автозамын дагуу 5 га талбайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хорих 425-р ангийн тусламжтайгаар Сум дундын Ойн анги 2800 мод сөөгийг тарихаар ажлууд хийгдэж байна.
Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд урьчдилсан байдлаар 6780 мод сөөг тарих төлөвлөгөөтэй байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл “Бүх нийтээр мод тарих” арга хэмжээг нээж үг хэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ мод тарих зохион байгуулалтын заавар зөвлөгөөг өгч үйл ажиллагааг эхлүүлсэн.
Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшил газартаа, эзэмшил газаргүй байгууллагууд аймаг, сумын цэцэрлэгт хүрээлэн болон бусад заасан газарт мод тарихаар төлөвлөсөн бөгөөд албан байгууллага нь ажилтан албан хаагчийн тоогоор нэг хүн 1 мод, албан байгууллагын нэр дээр тус тус 5 мод тарих онцлогтойгоор зохион байгууллаа.
1. Дээрх ажлыг зохион байгуулах боломж бололцоог хангах зорилгоор “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г 05 сарын 02-03-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гадна талбай буюу Хонхор хотхоны таксины зогсоолд 2 өдөр зохион байгуулсан ба үзэсгэлэн худалдаагаар орон нутгаас 2 иргэн, Улаанбаатар хотоос тарьц суулгац үржүүлж борлуулдаг Мэргэжлийн байгууллагууд оролцож 11 төрлийн 3000 гаруй мод сөөгний тарьц суулгацыг борлуулсан байна.
2. Мөн мод тарихтай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрс, бууц татах ажлыг зохион байгуулан “Сүмбэр гарден” СПАХ, Автозамын дагуух Ойн зурвас, Хонхор хотхонд хөрсийг буулган нийт 120 м3 хөрс, 60 м3 бууц буулгасан байна.
3. Урьдчилсан байдлаар модны захиалга авсан байгууллагуудаас авсан дүнгээр өнөөдрийн байдлаар 1800 мод бут худалдаж авахаар захиалгыг хүргүүлсэн байна. Үүнд Сүмбэр 339, Баянтал 383, Шивээговь 200, Соёл, спорт амралтын хүрээлэнд 725, Ойн зурваст ШТСтанцуудын төгөлд 250 модны захиалгыг хүргүүлэн тарилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
4.Мод сөөг тарихтай холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Хөдөө аж ахуйн сургуулийн Агро-Экологийн тэнхимийн эрхлэгч, багш, докторуудыг урьж мод сөөг ургуулах, хортон шавьжтай тэмцэх, ургамал хамгааллын талаар сургалтыг зохион байгуулж орон нутгаас нийт 50 гаруй албан хаагч, иргэдийг хамруулсан.
Бүх нийтээр мод тарих ажилд идэвхитэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж байгуулллага, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчиддаа дахин талархсанаа илэрхийлье.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫХОО ТӨЛӨӨ ИРГЭН ТАНЫ ХИЙЖ БУЙ НОГООН ҮЙЛДЭЛ БҮХЭН ТАНЬ АРВАЙ БУДАА МЭТ АРВИЖИХ БОЛТУГАЙ.