Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны 2018 оны 04 дүгээр сарын мэдээ

3311

Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын

үйл ажиллагааны 2018 оны 04 дүгээр сарын мэдээ

2018.04.23

 

 Ус ашиглалт, хамгаалалтын талаар:

Усны тухай хуулийн дагуу Шивээ овоо ХК нь 2018 оны ус ашиглуулах дүгнэлтийг Монгол Ус ТӨҮГ-аар гаргуулаад байна. Ус ашиглуулах гэрээг СГЗ-тай хийх гэрээгээр 2018 онд 5 704 272м3 усыг шавхан зайлуулж 949 761 288 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллана.

Авто замын дагуух усалгааны сав суурилуулах ажлын тендэрийг зарлахаар үнэлгээний хороог байгуулан ажлын даалгаварыг боловсруулах ажил хийгдлээ.

Байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний талаар

2018 оны 04 сарын байдлаар 4 төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гарган “Магнай трейд ХХК, Монсуль ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг баталгаажуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, хүргүүлэн ажиллалаа.

Ногоон байгууламжийн талаар:

2018 оны хаврын мод бутны тарилт, усалгаа арчилгаа ажил эхэлсэнтэй холбогдуулан Мод үржүүлгийн газрын мод бут, тарьц суулгацын усалгаа, Хүлэмжин дахь тарьцыг ухаж аван түр хадгалалтанд хийх, хүлэмжний хөрс сайжруулах агротехнтикийн ажлыг хийн тарьцыг бойжуулах талбайд шилжүүлэн суулгах, хайрцаг далан бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.

Ойн зурвасын болон нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хашааг самбаржуулах ажлын хүрээнд  2010-2017 оны ойн зурвасын хашаануудыг дэс дугаарлан А4, А5 цаасны хэмжээтэй 43 ширхэг хаяг мэдээллийг гөлмөн төмрөн дээр цифрээр буулган будаад байрлуулахаар бэлтгээд байна.

Найрамдал хотхоны 3, 5, 8-р байрнуудын саадны 286 ширхэг мод бут, АЗДТГ, Миг даатгал, номын сан, ШШГ хорих 425-р анги, 1-р сургууль, боржигин өв музей зэрэг ААН, байгууллагуудын мод бутанд тайралт хийж хэлбэржүүлэн, цэвэрлэх ажлыг хийж   байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтаран ажилласан.

 Хүлэмжийн хөрс боловсруулах арготехникийн ажлыг 20*6 харьцаатай хоёр хүлэмжинд үр тарих бэлтгэл болгож 110 м2 хөрсөнд сийрүүлэлт хийсэн.

Мод үржүүлгийн газар, ССАХүрээлэнгийн 4 худаг, 4 ус нөөцлөх сав, усалгааны шугам хоолойн завсарын ажлыг хийж хэвийн үйл ажиллагааг ханган хаврын цэнэг усалгааг хийж гүйцэтгэж байна.

Бусад ажлын талаар:

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол соёл, урлагийн газруудтай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 01-ээс 2018 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд “ТОГТВОРТОЙ ХОТ СУУРИН БА ОЙ-ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” гэрэл зургийн уралдааныг зарлаад байна.

Уралдаанд аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 14-18 насны сурагчид хамрагдана.

“Худалдагчийн ёс зүй, хандлага ,мэдвэл зохих хууль эрх зүй ,стандарт,ур чадварууд сэдэвт худалдагчийн сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гэзэгт ЗБН хамтран зохион байгууллаа. Сургалтад нийт ..21.. хүн хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн харъяа агентлагуудын уулзалтад оролцлоо.
Тус уулзалтанд Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн харъяа агентлаг байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийн төлөөллүүд болох 15 хүн хамрагдлаа.

Уулзалтаар 2018 оны эхний улирлын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын товч мэдээ мэдээллийг хуваалцаж, өнөөгийн байдлаар тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж ажиллалаа.

 

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Агаар, орчны бохирдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах”  үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 дугаар тушаалаар батлагдсан Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/82 дугаар захирамжаар байгуулагдсан аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын мэдээллийг танилцуулж, хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдлөө..