Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 03 сарын ажлын мэдээ

25

Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын

үйл ажиллагааны 2018 оны 03 дугаар сарын мэдээ

Ус ашиглалт, хамгаалалтын талаар:

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Аймгийн Засаг Даргын 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/101 дугаар захирамжаар “Услалтын систем, хөв цөөрөм байгуулах ажлын зураг, төсөв боловсруулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар томилогдсон тендерийн үнэлгээний хороо хуралдаж уг ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгарууллаа.

Байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний талаар

2018 оны 03 сарын байдлаар Иргэн Ц.Мөнх-Эрдэний “Зочид буудал, зоогийн газар байгуулах төсөл, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Хими, нян судлалын лаборатори” -ийн зэрэг 2 ААНБайгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулахаар хүсэлт гарган ирүүлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж хүргүүлээд байна.

Мөн “Илчлэг шивээ” ОНӨҮГ, “Талын Илч” ОНӨҮГ, “Алхана трейд” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг баталгаажуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, хүргүүлэн ажиллалаа.

Бусад ажлын талаар:

2018 оны 3 сарын 29 нөөс 4 сарын 1 ний хүртэл болох “ITM”- Монголиа 2018 аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд ТББайгууллага, Аялал жуулчлалын холбооны гишүүдтэй  хамтран аймгийн танилцуулга, тараах материал зэргийг бэлтгэн ажиллалаа. Мөн Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар захирамжаар Аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлууллаа.

Мөн Говьсүмбэр Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/82 дугаар захирамжаар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах ажлыг хэсгийг байгуулж холбогдох байгууллагуудаас дэд хөтөлбөрт тусгах ажлын саналыг авах үйл ажиллагаа явагдаж байна.

Аргаль хонины байршил бүхий газарт биотехникийн арга хэмжээ авах:

2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр  “Дэлхийн амьтан ургамлын өдөр”-ийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, МБОИЗ-ийн салбар, “Сүмбэр-Оцол сансар уул” ТББ, “Уулзварын гол “нөхөрлөл,Аялал жуулчлалын “Ханомаро “ХХК-тай хамтран Чойрын богд уулын Зэрлэг амьтдад зориулсан Биотехникийн арга хэмжээний хүрээнд Өвс тэжээл , Ашигт долооц, эрдэсжүүлж баяжуулсан давсыг нөмөр хэвтэр, жимийг нь дагуулан тавих ажлыг зохион байгууллаа.

Мөн тус аймаг дахь Уул уурхайн жишиг коллежийн багш Гэгээнээ, оюутан Э.Сайханбилэг,О.Хувьтөгөлдөр нар оролцлоо.

Уг биотехникийн арга хэмжээнд нийт 30 боодол өвсийг бэлтгэж тараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

ОРОН ДАЯАР 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 14-ӨӨС 21-НИЙ ӨДРҮҮДЭД БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЖ ӨНГӨРЛӨӨ:

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар бүхий “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулах тухай тушаалын дагуу Говьсүмбэр аймгийн Байгаль орчны салбарын байгууллагууд хамтран уг тугаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Говьсүмбэр Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэжмээг зохион байгуулах тухай”   А/77 дугаар захирамжаар тус ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан, хэрэгжүүлж ажиллалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Сум дундын Ойн анги зэрэг байгууллагууд хамтран Шивээговь суманд байгаль орчны салбарын үйл ажиллагааг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, болон тус салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд танилцуулах, олон нийтэд сурталчлах, зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдуудад 2018 оны 03 дугаар сарын 15-аас 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сүмбэр сум: 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Сум дундын Ойн ангийн дарга, мэргэжилтнүүд аймгийн төвийн сум болох Сүмбэр сумын удирдлагуудтай уулзалт хийж 2018 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар чиглэл өгч, санал солилцон ажиллалаа.

Мөн Сүмбэр сумаас 2018 оны 03 сарын 15-аас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “ЭКО ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ”, “МИНИЙ ГЭР-МАНАЙ БАЙР” 2 сарын аян зохион байгуулж байгаа бөгөөд тус аяны нээлтийн үйл ажиллагаатай давхцуулан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагт Дуу бүжгийн “Боржигон” чуулгын гадна талбайд болсон нээлтийн үйл ажиллагаанд оролцож иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тус салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд танилцуулах, олон нийтэд сурталчлах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Баянтал сум: 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчны салбарын байгууллагууд хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баянтал сумын “Соёлын төв”-д 10.00-аас 14.00 цагийн хооронд зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэж ажиллалаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд Баянтал суманд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Баянтал сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж 2018 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар чиглэл өгч, санал солилцон ажилласан бөгөөд өдөрлөгийн үеэр сумын ард иргэд болон сумын удирдлагын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Г.Анх-Амгалан, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны мэргэжилтэн Б.Отгонсүрэн, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Энх-Од нар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах “Ганболд металл” ХХК, “Талын Илч” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, холбогдох хуулиудын дагуу заавар чиглэл өгч, шаардлага тавин ажиллалаа.

“Ганболд металл” ХХК-ийн өмнөх жилүүдийн усны төлбөрийг барагдуулах, нөхөн төлүүлэх талаар хууль, хяналтын байгууллагуудад хандаж хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхээр  ажиллаж байна.

Шивээговь сум: 2018 оны 03 сарын 21-ны өдөр өдөр буюу “ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР”-өөр Шивээговь суманд байгаль орчны салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 1 давхрын “Соёлын төв”-д 10.00-аас 14.00 цагийн хооронд зохион байгуулсан.

Шивээговь сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж 2018 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар чиглэл өгч, санал солилцон ажилласан бөгөөд “Илчлэг шивээ” ОНӨҮГ-ын удирдлагуудад холбогдох хуулиудын дагуу заавар чиглэл өгч, ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр Шивээговь суманд үйл ажиллагаа явуулдаг Говьсүмбэр аймгийн уул уурхайн томоохон төлөөлөл болсон “Шивээ-Овоо” ХК нийгмийн хариуцлага болон байгаль орчны талаар хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж сумын ард иргэд болон удирдлагуудад өөрийн уурхайн үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх тал дээр хамтарч ажиллалаа.

Смдуудад зохион байгуулагдсан салбарын “Нээлттэй хаалганы ” өдөрлөгөөр ард иргэд, хүүхэд багачууд байгаль орчны ажиглалт, хэмжилт судалгаа хийдэг багж, тоног төхөөрөмжүүд болох цаг агаарт зориудаар нөлөөлөхөд ашиглагддаг багаж, байгаль орчны ажиглалт судалгааны нисдэг дрон, ургамлын хатаамал гербар, усны болон агаарын шинжилгээний дээж авахад ашиглагддаг бусад багажуудыг ихээр сонирхож мэдлэг мэдээлэлтэй боллоо.

Олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлын талаар:

 “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”, “ЦАГ УУРЫН ӨДӨР”, “ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сурагчдын дунд танин мэдэхүйн хөгжөөн цэнгээнт “АХА” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 3, 4, 5  дугаар сургууль болон Политехникийн коллежийн багш оюутнуудыг хамруулан зохион байгууллаа. Аха тэмцээн нийт 4 сургуулийн 272 сурагч,12 багш, ажилчид хамрагдлаа.у

Сүмбэр сумын мод бут идэвхтэй тарьж ургуулдаг иргэдийг чадавхжуулах сургалт

Байгаль орчны салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Олон улсын ойн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГазрын иргэний танхимд Сүмбэр сумын мод бут идэвхтэй тарьж ургуулдаг иргэдийг чадавхжуулах сургалтыг Сум дундын Ойн ангиас зохион байгууллаа.

Тус сургалтанд Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн мэргэжилтэн Ц.Уранбаяр, Политехникийн коллежийн Уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын багш н.Мөнхжаргал, Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Э.Гэндэнжамц нар ногоон байгууламжийн ач холбогдол, зүлэгжүүлэлт, орон нутагт дасан зохицож ургах чадвартай мод бут тэдгээрийн тариалалт, арчилгаа хамгаалалт, өвчин хортонтой тэмцэх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж иргэд мод бут, сөөг тариж ургуулахад тулгамдаж буй асуудал, санал шийдлээ харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

Сумбэр сумын “Модны их ургац” нөхөрлөл, Боржигон музей, Аймгийн номын сангийн хамт олон болон ард, иргэд нийлсэн 22 хүний бүрэлдэхүүн дээрх сургалтанд хамрагдсан байна.

Сургалт, зөвлөгөөнүүдэд оролцлоо:

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт удирдлага арга зүй, мэдлэг мэдээллээр хангах, хяналт шалгалтын гүйцэтгэл, үр дүнг нэмэгдүүлэх,Зөрчлийн тухай” хууль, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль батлагдсантай холбогдуулан байгаль орчны эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх зорилгоор арга зүйн сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтын үеэр байгаль орчны эсрэг зөрчлийг хэрхэн бууруулах, арилгах, цаашид авах арга хэмжээ зэрэг асуудлуудаар санал солилцлоо. Тус сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Анх-Амгалан хамрагдлаа.

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Нутгийн шийдэл сан, “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан “Жорлонгоо өөрчилье” сургалтанд БОАЖГазрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Сарантуяа, Г.Анх-Амгалан, Б.Цолмон-Эрдэнэ нар хамрагдагдлаа.

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Азийн сан, Канадын Элчин сайдын яам, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг” сэдэвт сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Анх-Амгалан хамрагдлаа.

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Аймгийн хэмжээнд Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх, зөв хэрэглэх, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Аймгийн Прокурорын газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулсан “Хуулийн хэрэгжилтийг нэг мөр ойлгож хэрэгжүүлье” сэдэвт хэлэлцүүлэг,  зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Г.Анх-Амгалан, Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч О.Ганбаатар нар хамрагдаж Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоожийн уялдаа, хэрэглээ, хүндрэлтэй байгаа асуудлаар хууль хяналтын байгууллагуудтай зөвлөлдлөө.

 

 

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ

Та өөрийн санал, хүсэлтээ оруулна уу.
Та нэрээ оруулна уу.