ITM Mongolia -2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

41

ГОВЬСҮМБЭР АЙМГААС MONGOLIA ITM-2018

ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД

ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН

2018.04.02                                                                                                         Чойр

Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2018 оны 3-р дугаар сарын 30-4 дүгээр сарын 01-ны өдрүүдэд “International Travel Mart-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл Экспо төвд 19 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Уг үзэсгэлэн нь Монголд зохион байгуулагддаг аялал жуулчлалын хамгийн том төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчилах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө онцлог үзэсгэлэн юм.

ITM-2018 үзэсгэлэн нь энэ жил 19 дахь жилдээ зохион байгуулагдаж монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниуд, зочид буудал, зоогийн газар, жуулчны баазууд, өөрийн аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. 21 аймаг тур оператор, жуулчны бааз, ресторан, зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, ноос ноолуур, гар урлалын компани, аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиуд зэрэг 250 гаруй аж ахуй нэгж байгууллага бие даан оролцов. Тус үзэсгэлэнг нийт 8000 гаруй зочид, мэргэжлийнхэн ирж сонирхсон тоо гарч байна.

MONGOLIA ITM-2018 Үзэсгэлэнгийн Нээлтийн Ёслолын үйл ажиллагааг нээж Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  БОАЖЯамны сайд Н.Цэрэнбат,  МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, ОХУ-ын Тува улсын соёлын яамны сайд Тамдын Алдар Константинович,  Завхан  аймгийн Засаг дарга Батсайхан нар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэлийн тууз хайчилснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагаа албан ёсоор 2018 оны 3-р сарын 30-ны өглөөний 11.00 цагт эхэлсэн.

Үзэсгэлэнгийн нээлтэд урилгаар ирсэн хүндэт зочид, Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд, тэдний төлөөлөгчийн газрынхан ирж нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоос гадна ардын урлагийн тоглолт сонирхож, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзаж танилцан, тэдний үйл ажиллагаатай танилцаж, халуун яриа өрнүүлж, зуны амралтаараа хаана хэрхэн амрахаа асууж, зөвлөлдлөө. Мөн БОАЖЯамнаас дотоодын аялал жуулчлалын  компиануудын үйл ажиллагааг чадавхжуулахаар төлөвлөж байгаа ба  Монгол улс даяар аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдээ баталхаар тус тус төлөвлөж байна.

Нээлтэд зориулсан урлагийн тоглолтууд, бусад бүх арга хэмжээ тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан бөгөөд ITM-2018 үзэсгэлэнд хөдөө орон нутгийн Хөгжимт Драмын театр урлагийн тоглолтыг түлхүү оруулж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд танилцуулах бодлого баримталсан.

Тус арга хэмжээ нь 5 жилийн өмнөөс жил бүр нэг аймгийг түнш аймгаар сонгон аялал жуулчлалын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилан, мэдээ мэдээллээр хангадаг. Энэ жилийн түнш аймгаар Завхан аймаг сонгогдон ажиллаа.

Энэ жилийн үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүдийг албан ёсоор урьж оролцуулан бөгөөд тэдэнд зориулсан тусгай сургалт семинарыг Монголын Аялал Жуулчлалын Холбоо БОАЖЯамны Аялал Жуулчлалын Бодлогын зохицуулалтын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнгийн үеэр 3-р сарын 30-нд хүлээн авалт болж “International Travel Mart-2018” олон улсын үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг шалгаруулан, дараа жилийн түнш аймгийг олон нийтэд танилцууллаа. ITM-2019 оны түнш аймгаар Увс аймаг тодорч БАТЛАМЖ-ийг Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Батбаяр гардан авлаа.

Уг үзэсгэлэнд Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн зардлыг батлах тухай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр захирамжийн дагуу  тус үзэсгэлэнгийн E жигүүрийн E8 буюу 9 м кв павилоныг 810,000 /Найман зуун арван мянган/ төгрөгөөр түрээслэж оролцсон. Мөн павилоны дотоод тохижуулалтын зардалд 322,100/Гурван зуун хорин хоёр мянга нэг зуун / төгрөгөөр тохижуулж нийт 1,132,100/Нэг сая нэг зуун гучин хоёр мянга нэг зуун/ төгрөгний зардал гарсан.

ITM-2018 үзэсгэлэнд Говьсүмбэр аймгаас БОАЖГазрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, БОАЖГазрын мэргэжилтэн Б.Цолмон-Эрдэнэ нар аймгаа сурталчлах үүднээс 150 ширхэг  боршур, гарын авлага,105 ширхэг Говьсүмбэр аймгийн жуулчдад зориулсан газрын зураг зэргийг тарааж өдөр бүрийн үйл ажиллагаа сургалт семинарт идэвхитэй оролцлоо.

Мөн Боржигин өв музей мэргэжилтэн Г.Баасансүрэн  боржигин өв музейг сурталчлах үүднээс VRBox 3 ширхэг танилцуулж оролцлоо.

 Dream Grill зоогийн газpын менежер Мөнх-Эрдэнэ нь уг үзэсгэлэнд  өөрийн зоогийн газрын 700 ширхэг танилцуулга болон боршур хоолны цэс зэргийг тарааж аялан ирэх аялагчид, зочид, гийчдийг өөрийн аймагруугаа татах сонирхолыг нэлээд нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаа.

Сүмбэр-Алт зочид буудалын Капитал ББСБайгууллагын төлөөлөл үзэсгэлэнд өөрсдийн буудлын 650 ширхэг танилцуулга боршурыг тараан идэвхитэй оролцлоо.Уг үзэсгэлэнд оролцсноор Аялалын “Тур” компанитай /Аялалын хүмүүс болон аялагчдыг/ авч явах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийсэн нь давуу тал болсон.

 Жанжин чойрын Данжин сахиус НҮТББ-ын тэргүүн Ц.Дашдулам 300 ширхэг гарын авлага, боршур ном зэргийг тарааж, орон нутгаа олон нийтэд таниулах үйл ажиллагааны хүрээнд амжилттай оролцсон.

“ITM-2018” үзэсгэлэнд Говьсүмбэр аймгийг төлөөлж албан байгууллага, аж ахуйн нэгжээс нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй тус үзэсгэлэнд оролцлоо.

Үзэсгэлэнг албан ёсоор нээж Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  БОАЖЯамны сайд Н.Цэрэнбат үг хэлж оролцогчдод баяр хүрэглээ.

Үзэсгэлэнгийн хүндэт зочид, төлөөлөгчид

Говьсүмбэр аймгийн үзэсгэлэнд оролцсон төлөөлөл

Бусад арга хэмжээ

2017 оны 03 сарын 30 ны өдөр “HORICA EXPO”-2018 Зочид буудал, Зоогийг газрын хангамжийн үзэсгэлэн болж манай аймгаас Сүмбэр-Алт зочид буудалын, Зоогийн газрын  төлөөлөл амжилттай оролцлоо.

Уг үзэсгэлэнийн үеэр дарсны үзүүлбэр, Коктейлийн үзүүлбэр, тогоочийн үзүүлбэр, бүтээгдэхүүний танилцуулга, зочин хүлээн авагчийн тэмцээн, угаалгын ажилтны тэмцээн гэх мэт сонирхолтой үзүүлбэр болон тэмцээнүүд болсоноор манай аймгийн зочид буудал, зоогийн газрын төлөөлөл туршлага солилцон амжилттай оролцлоо.

2017 оны 03 сарын 31 ны  өдөр Ай Ти Эм-2018 Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Тус сэдвийн хүрээнд  Байгальд ээлтэй эко бие засах газрын шийдэл, Аялал жуулчлалын эвент арга хэмжээ  зэрэг хэлэлцүүлэг зохион байгуулагдаж Жанжин чойрын Данжин сахиус НҮТББ-ын тэргүүн Ц.Дашдулам хамрагдаж тус сургалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг хэлэлцүүлэгт “ТХГН”- д байгуулж ашиглах ариун цэврийн байгууламжийн асуудлын талаар, “Хөвсгөл нуурийн БЦГ-н эко ариун цэврийн байгууламжийн шийдэл мөн “Аялал жуулчлалын баазын бохирын шийдлийн ” талаар тус тус хэлэлцлээ.

 Уг  үзэсгэлэнд оролцсоноор  манай аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд нь бусад дорон нутгуудын болон аялал жуулчлалын бүс нутгуудад хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэгжүүлж буй шинэлэг үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болж, хувийн хэвшлүүдтэй хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцан туршлага солилцон өөрийн орон нутгийн түүх соёлын дурсгалт газруудыг сурталчилан таниулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын суурь мэдээ мэдээллийг цуглуулан цаашид хэрэгжүүлэн ъажиллах бүрэн боломжтой болж чадавхижилаа.