БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

2610

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/52 дугаар тушаалын дагуу 2018 оны 3 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд орон даяар “БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгуулагдаж байгаа тул иргэд, олон нийт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Сум дундын Ойн ангийн төлөөллүүд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх болон тус салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд танилцуулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан ажиллаж байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР.