10 сарын ажлын мэдээллээс

89

Сүмбэр сумын 5 дугаар баг Өгөөмөрийн голыг хашиж хамгаалах ажлыг тус багийн иргэд Өөдлөх Өгөөмөр бүлэг байгуулан хашиж хамгаалахаар гэрээ байгуулан ажиллалаа. Булгийн эхийг хашихдаа 50/25 хэмжээтэй нийт 150 метр газарт шон суулгаж, төмөр тор татан будаж, мэдээллийн самбар байршуулсан. Хашааны шонг газар 50-80 см-ийн гүнд суулгаж, бетон цутгаж хөдөлгөөнгүй болгосон. Шон рооронд катанг төмрөөр дээд болон доод ирмэгийг дагуулан гагнаж бэхлэсэн. Хур бороотой үед үерийн ус ихээр орж эх нь дарагддаг хэсэгт үерийн далан байгуулахаар төлөвлөн ажлыг эхлүүлээд байна.

Мөн 2017 оны 10 сарын 4 өдрийн Гамшгийн бэлэн байдлын иж бүрэн сургуулилалтын 2 дахь өдөр Сүмбэр сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 5 дугаар багийн нутаг дэвсгэр Шар бүрдний эхийн ус нэмэгдсэнээс налж унасан хашааг сэргээн засварлан ажилласан

Ус үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүмбэр сумын хэмжээнд уст цэгийн цэвэрлэгээг нийтэд тустай хөдөлмөр эрхэлж буй иргэд болон Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулсан. Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүүхдийн овоо, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх, Уулзварын гол, Цоорхой рашаан, Хүрийн ногоон гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулан гол горхи булаг шанд орчимд үүссэн хог хаягдлыг түүж, хог төвлөрүүлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачин нийт 3,2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажилласан байна.

Ойн бодлогын чиглэлээр:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 09 сарын 22 – ны өдрийн 08/5768 тоот бичиг “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1 дэх зүйлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг орон нутагт ” Тарьсан модоо арчлъя, хамгаалъя” уриан дор нөхөн тарилт, арчилгааны хэлбэрээр зохион байгуулалаа.  Уг ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ:

 Үзэсгэлэн худалдаа-Намрын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 2017 оны 10 сарын 12-13 өдрүүдэд БОАЖГазрын гадаа талбайд зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд Сүмбэр сумын “Модны их ургац” нөхөрлөл орон нутгийн хөрсөнд үржүүлсэн хайлаас, нохойн хошуу, тэхийн шээг, агч, цагаан хуш, буйлс, сухай, заг зэрэг 8 төрлийн тарьц, суулгацаар үзэсгэлэн худалдаанд оролцон 500 ширхэг тарьц, суулгац худалдаалж 1.034.000 мянган төгрөгний орлого олсон мэдээтэй байна.

Нөхөн тарилт –“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн мод тарих ажлыг 10 сарын 14-ны өдөр аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд нөхөн тарилт хэлбэрээр хийсэн. Үүнд: Хайлаас 320 ширхэг Ойн ангийн ажилчид болон Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга ажилчидтай хамтран хийж гүйцэтгэсэн. Тарилтыг Соёл, спорт амралтын хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайн баруун талынхаврын тарилтын мод сөөгөнд болон талбайн хойд талын Японы төгөлийн шуудуунд тарьсан. Мөн Дуу бүжгийн Боржигон чуулга, Политехникийн коллежийн 30 гаруй ажилчид 2017 оны хавар болон урьд онуудад тарьсан мод бутандаа арчилгаа хийн хатаж шарласан хог ургамлыг бөөгнүүлэн цэвэрлэсэн.

-Ойн зурвасын /2016-2017/ нөхөн тарилтын ажлыг 2017 оны 10 дугаар сарын 9-11-ны хооронд нийт 885 ширхэг /хайлаас 100, шар хуайс-260, улиас 465, буйлс 60/ мод сөөг нөхөн тарьж ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд хүлээн авах, өмчлүүлэх журмын 4.5.3-т заасны дагуу 95 хувьд хүргэсэн болно. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын талаар:

2017 оны 10 сарын 12-ны өдөр Сүмбэр сумын байгаль хамгаалагч С.Түмэндэлгэр, Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нартай хамтран Чойр богд уулын тусгай хамгаалалттай бүс нутагт Дунд уулын хойд аманд 2, Уулзварын гол орчимд 2, нийт 4 отоглох бүс байгуулан ажилласан .

Аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн А/259 дугаартай Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай захирамжийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс 3 удаа, Сүмбэр сум 1 удаа, Шивээговь сум 1 удаа эргүүл шалгалтын ажил зохион байгуулсан болно.