Мод тарих, ногоон байгууламжтай холбоотой асуултууд

44

1. Мод тарьж байгаль орчиндоо иргэн хүний хувьд өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна. Хаана хандах вэ? Мод тарих, ойжуулах ажлын саналаа юуны түрүүнд тухайн орон нутгийн Засаг дарга, Байгаль орчны газар, Ойн ангид хандаж өгөөрөй. БОНХЯ-ны зүгээс таны гаргасан саналыг бодлогын хувьд ямагт дэмжинэ.

2. Мод тарихад төрөөс санхүүгийн дэмжлэг авах боломж бий юу? Иргэн бүр ядахнаа жилд нэг мод тарьж, арчлан хамгаалж ургуулах иргэний ухамсарт үүргээ биелүүлэхэд санхүүгээ өөрөө хариуцна. Харин орон нутгийн Байгаль орчны газраас зарлаж буй улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд гэрээ байгуулан санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой.

3. Мод тарих мэргэжлийн зөвлөгөөг хаанаас, хэнээс авч болох вэ? Тухайн аймаг, нийслэл орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага болон ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудаас авч болно. Мөн манай Сум дундын ойн ангиас болон  интернет цахим хуудаснаас авч болно.