Устай холбоотой асуултууд

48

.1. Хашаандаа худаг гаргах гэсэн юм, ямар байгууллагад хандаж зөвшөөрөл авах вэ? Ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн сум, дүүргийн засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус зөвшөөрөл өгнө. Иргэн буюу ус хэрэглэгч нь зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд дараахи мэдээллийг тусгана: – Ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ – Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар – Худгийн мэдээлэл зэрэг болно. Аймаг, нийслэлийн байгаль орчны ус хэрэглэгчийн худгийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгого. Харин үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худаг гаргах бол тухай үйлдвэрийн оршин байгаа газрын харьяалах Сав газрын захиргаа тус тус олгоно.

2. Хашаандаа, эсвэл эзэмшлийн газартаа гаргасан худгийн усыг хаана шинжлүүлэх вэ? Иргэд унд ахуйн хэрэгцээнд гаргасан худгийн усаа заавал усны чанарын шинжилгээнд хамруулна. Усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн лабораторид хандаж шинжлүүлнэ. Монгол орны өөрийн онцлог, геологийн тогтоцоос хамааран зарим бүс нутагт газрын доорхи гүний ус хатуулаг эртэсжилт ихтэй байдаг нь хүн амын унд ахуйн усны чанарын шаардлагыг зарим үзүүлэлтээр хангаж чаддаггүй. Иймд тохиолдолд тухайн худаг дээр нэмэлтээр цэнгэгжүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж суурьлуулж усыг хэрэглэнэ.

3. Худгийг ямар байгууллага гаргах вэ? Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худаг гаргана.

4. Худгийн паспорт хаанаас авах вэ? Худаг өрөмдөх эрхтэй аж ахуйн нэгжүүд паспорт олгоно.

5. Мэргэжлийн байгууллагын эрхийг хаанаас авах вэ? Усны мэргэжлийн байгууллагын эрхийг БОНХЯ-наас авна.

6. Үйлдвэр, аж ахуйн хэрэгцээнд зориулж ус ашиглахад хаанаас ямар зөвшөөрөл авах вэ? Ус ашиглах хэмжээнээс хамаарч зөвшөөрөл олгоно. Тухайлбал, хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд Сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.

7. Үйлдвэр, аж ахуйн хэрэгцээнд зориулж ус ашиглах зөвшөөрөл авахаас өмнө дүгнэлт гаргуулах уу? Дүгнэлт гаргуулна. Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг БОНХЯ, хоногт 50-100 шоо метр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг Сав газрын захиргаа, хоногт 50 шоо метр хүртэлх ус ашиглах дүгнэлтийг аймаг, хийслэлийн Байгаль орчны алба тус тус гаргана.

8. Ус ашиглах зөвшөөрлийг хэдэн жилээр өгдөг вэ? Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлбэл дахин 5 жилээр сунгадаг.

9. Тоолуур нь ямар шаардлагыг хагасан байр ёстой вэ? Тоолуур нь дараахи шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Техникийн болон ашиглалтын баримт бичигтэй байхын зэрэгцээ загварын туршилтад орж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, хэмжил зүйн хяналтад хамрагдсан байх; • Хүйтэн усны тоолуур-шалгах арга хэрэгсэл /ÌÍÑ 2662:2002/ болон ундны хүйтэн ус ба халуун усны тоолуур-хэмжил зүйн болон техникийн шаардлага /ÌÍÑ ÎÉÌË Ð 49-1:2012/ стандартуудын шаардлагад нийцсэн байна;
  • Хэмжил, тооцооны үнэн зөв байдлыг хангахын тулд хэрэглэгч, ашиглагчийн суурилуулах цэвэр усны тооруурын голч нь шугам хоолойн оруулгын голчтой адил байх бөгөөд бодит зарцуулалтад тохирсон байх;
  • Бодит усны шугамын гаргалгаан дээр суурилуулах тоолуур нь гаргалгааны шугамын голчтой адил байх бөгөөд мэдрэгчийн хийц нь бохир усны найрлагаас хамааран өөрчлөгдөх, эвдрэх, гэмтэх зэрэг эрсдлээс хамгаалагдсан эд ангиар хийгдсэн байна.

10. Тоолуурыг хаана, хэрхэн суурилуулах вэ? Газрын доорхи ус ашигладаг бол ус авах цэг, цооног, худаг, ус дамжуулах шугамын оролт тус бүр дээр тоолуур суурилуулна. Харин гадаргын ус ашигладаг бол ус авах барилга байгууламжийн шахуурга бүр дээр эсхүл ус дамжуулах гол хоолойн эх дээр тоолуур суурилуулна. Усалгаатай газар тариаланд механикжсан аргаар усалгаа хийж байгаа тохиолдолд бороожуулагч дээр тоолуур суурилуулна.

11. Голын гольдролд барилга барьж болох уу? Болохгүй.

12. Голын хамгаалалтын бүсүүд ямар хэмжээтэй байдаг вэ? 50м, 100м, 200м, 500м байна. 13. Хуульд “Ус бохирдуулагч” гэдгийг хэрхэн томъёолсон бэ? “Ус бохирдуулагч” гэж аж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ гэж хуульд заасан. Энгийн үгээр хэлбэл, ус хэрэглэж, хаягдал ус гаргаж байгаа бүхэн ус бохирдуулагчид тооцогдоно.