Байгаль орчны үнэлгээ гэж юу вэ?

38

1. Ямар үйл ажиллагаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг вэ?

         Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 4 ангиллаар хийгддэг. Эдгээр нь:

  • Байгаль орчны стратегийн үнэлгээ
  • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
  • Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
  • Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ зэрэг болно.

             Стратегийн үнэлгээ УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд хийнэ. Төлөв байдлын үнэлгээг уул уурхай, газрын тосны хайгуул, ашиглалт болон бусад томоохон төслүүдэд хийнэ. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг үйлдвэрлэл, үйлчилгээний болон байгалийн нөөц ашиглаж буй бүх төсөл хийлгэнэ. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хэрэгжиж буй төслүүдээс тухайн бүс нутаг, сав газрын байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид тухай газарт байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор хийдэг.

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ

Та өөрийн санал, хүсэлтээ оруулна уу.
Та нэрээ оруулна уу.