Ан амьтаны холбогдолтой асуултууд

51

1. Амьтныг ямар хэлбэрээр ашиглаж болох вэ? “Амьтны тухай хууль ”-иар иргэн, хуулийн этгээд нь нэн ховроос бусад амьтныг дор дурьдсан хэлбэрээр агшиглаж болно. Үүнд:

  •  Гэрээгээр эзэмших
  • Амьтны аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах, тухайлбал хөрс бүрдүүлэх, зөгийн бал, лав, бугын цусан эвэр, хүдрийн заар зэргийг авах зорилгоор тэжээврээр үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэх
  •  Судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар барих –
  • Ховор амьд амьтны цуглуулга хийх
  • Ахуй, үйлдвэрлэлийн, тусгай зориулалтаар агнаж, барьж болно.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ан агнах тохиолдолд ямар шаардлага хангасан байх вэ? Иргэн нь дараахи шаардлагыг хангасан тохилдолд зөвхөн ахуйн зориулалтаар амьтныг агнаж, барьж болно. Үүнд:

  • Өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас анчны үнэмлэх авсан байх
  • Агнах, барих амьтны төлбөр, зөвшөөрлийн хураамжийг төлж амьтан агнах, барих эрхийн бичиг авсан байх
  • Амьтан агнах, барих газрын сум, дүүргийн байгаль хамгаалагчаар агнуурын бүс нутгийг заалгаж зөвхөн агнуурын бүс нутагт ан агнах
  • Хуульд заасан агнуурын амьтан агнах, барих хугацааг мөрдөх
  • Хуулиар хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй байх зэрэг хамаарна. Товчоор хэлбэл анчны үнэмлэхтэй иргэн зөвхөн агнуурын бүс нутагт зөвшөөрөлтэйгээр, ахуйн зориулалтаар амьтан агнаж, барьж болно.

3. Иргэн ямар амьтныг агнаж, барьж болох вэ? Нэн ховор, ховор амьтад мөн Засгийн газрын тогтоол, БОНХ-ийн Сайдын тушаалаар агнахыг хориглосноос бусад амьтныг тухайн жилд ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээнд багтаан агнаж, барьж болно. Иргэн нь аймагийн Байгаль орчны албанаас тухайн жилд ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээг лавлаж мэдсэнээр ямар амьтанг, аль агнуурын бүс нутагт агнаж, барьж болох нь тодорхой болно. Эрх бүхий мэргэжлийн байгууллагаар агнуур зохион байгуулалтын ажлыг хуульд заасан хугацаанд нь хийлгээгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн нутагт агнуурын амьтан агнах, барихыг хуулиар хориглоно.

4. Нэн ховор гэдэгт ямар амьтад хамаарах вэ? Тархац нуталтаа тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, байгаль дээр устах аюулд орсон амьтдыг нэн ховор амьтны жагсаалтад оруулснаар хуулиар онцгойлон хамгаалах эрх зүйн үндэслэл үүсч, ашиглалтыг хориглодог. Нэн ховор амьтны жагсаалтад одоогоор 28 зүйлийн амьтад бүртгэгдээд байна. Нэн ховор амьтдыг агнах, тэдгээрийн арьс үс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хуулиар хориглосон. Уг хуулийг зөрчсөн этгээд Эрүүгийн хууиар хариуцлага хүлээнэ. Хууль бус ашиглалтад цоохор ирвэс, монгол бөхөн, баданга хүдэр, цаа буга, борцгор хотон зэрэг амьтад өртөж байна.

5. Нэн ховор амьтдыг ямар тохиолдолд агнаж болох вэ? Бараг ямар ч тохиолдолд агнахыг хориглодог. Бараг гэдэг нь зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар тусгай зөвшөөрлөөр агнаж, барьж болно. Гэвч БОНХЯ нэн ховор амьтныг агнаж судлах арга зүйг дэмжихгүй байгаа. Харин барьж цус, үсний дээж авах, дохиолол бүхий хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг судлах, өөрөөр хэлбэл, олон улсад тухайн амьтныг агналгүй судалдаг олон арга зүйг Монгол Улсад нэвтрүүлэхийг дэмжиж байна.

6. Ховор амьтныг ямар тохиолдолд агнаж, барьж болох вэ? Тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, ашиглах нөөц багатай, устаж болзошгүй амьтдыг ховор амьтдын жагсаалтад бүртгэдэг. Зөвхөн судалгаа, шигжилгээ, соёл, урлаг, эмчилгээ, амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор тусгай төлбөр төлсөн тохиодолд БОНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг агнаж, барьж болно.

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ

Та өөрийн санал, хүсэлтээ оруулна уу.
Та нэрээ оруулна уу.