БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН 2014 ОНЫ ТАЙЛАНГЫН ХУРААНГУЙ

70

   НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ

1.1 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны /ЗГҮАХ/-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Байгаль орчныг сайд гүйцэтгэхээр тусгагдсан 9 зорилт, үйл ажиллагааг 2014 оны жилийн эцсийн байдлаар 89 хувийн биелэлттэй хэрэгжүүллээ.

1.2 Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт:  Салбарын хэмжээнд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар орон нутагт  Ногоон хэрэм, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрүүдээс бусад хөтөлбөрт санхүүжилт байхгүйгээс хэрэгжилт удаашралтай байна. Аймгийн дэд хөтөлбөрүүдээс Говьсүмбэр аймгийн Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, Ус дэд хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. 2014 онд аймгийн ИТХТ-ын 18 тоот тогтоолоор Аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөөг батлуулсан. Хөтөлбөрүүдийн дундаж биелэлт 92 хувьтай байна. Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс 20 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 22 сая төгрөг зарцуулж 10.2 га талбайд 8800 мод бут тарьсан. Цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийт 170.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөн зарцуулан Соёл спорт амралтын хүрээлэнд ногоон байгууламж байгуулан 11000 мод бут тарьж эрчим хүчинд холбон 1.0 л/с ундрагын хүчин чадалтай гүн өрмийн худаг гарган, ногоон байгууламжийн усалгааны усны сав, усалгааны шугам татах, 400 м хашааг шинээр барьж өргөтгөх цогц ажлуудыг гүйцэтгэсэн .

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ

2.1 Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт: Усны тухай хууль тогтоомжийн хүрээнд томоохон ус ашиглагч 5 аж ахуйн нэгж байгууллага усны дүгнэлтээ гаргаад 711.3 сая төгрөгийн Усны нөөц ашигласны төлбөр төлөхөөр гэрээ байгуулаад байна. Мөн Засгийн газрын 327 дугаар тогтоолын дагуу Хүн амын төвлөрсөн ус хангамжийн усаар хангагч байгууллагуудтай төвийн ногоон байгууламжинд зарцуулж буй усны төлбөрийг 99 хувиар хөнгөлж тооцуулахаар Аймгийн Засаг даргын 2014 оны А/138 тоот захирамж гарган хэрэгжилтийг хангаж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд 6 Аж ахуйн нэгж байгууллагад ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж 3 байгууллагын 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна. Ойн тухай болон Хөрс хамгаалах, цөлжилтээс сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/130 тоот албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд нийт 107 аж ахуйн нэгж байгууллагын 3299 иргэн дээрх ажилд идэвхитэй оролцон 25471 мод бут тарьсан 108.1 сая төгрөг зарцуулсан байна. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн 178 тоот зарлигийн дагуу Соёл, спорт амралтын хүрээлэнг байгуулан 11000 мод бут тарих цогц ажлыг гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын 2014 оны А/16 тоот захирамжаар Сум дундын Ойн анги ОНӨТҮГазрыг 4 орон тоотойгоор байгуулан төвийн ногоон байгууламж болон ойн зурвасын ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгүүлж ажиллалаа.

 2.2  Мөн Ойн тухай, Амьтны тухай хуулийн хүрээнд Хээрийн түймэр, хууль бус ан агнууртай тэмцэх зорилгоор аймгийн Засаг даргын 2014 оны А/112 тоот захирамжийн дагуу урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан нийт 76 удаагийн эргүүл шалгалтын ажлыг гүйцэтгэн 18 зөрчил илрүүлж холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

2.3 Хурлын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт: 2014 оны жилийн эцсийн байдлаар аймгийн ИТХТ-ийн тогтоол 8 гарснаас 96.2%, аймгийн Засаг даргын захирамж 32 гарсаныг 99.3 хувьтай хэрэгжүүлж ажиллаа.

2.4 Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 81.5 хувьтай хэрэгжүүлж дараах үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан байна. Үүнд “Экологийн боловсролыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Ногоон сургууль цэцэрлэг, Ногоон оффис шалгаруулах болзолт уралдаан зарлан Аймгийн Засаг даргын А/331 захирамжаар ажлын хэсэг байгуулан уралдаанаа дүгнэлээ. Уралдаанд Ногоон оффис бий болгосон аж ахуй нэгжээр Аймгийн нэгдсэн эмнэлэг, Ногоон сургуулиар Сүмбэр сумын 5 дугаар сургууль, Ногоон цэцэрлэгээр Шивээговь сумын 3-р цэцэрлэг тус тус шалгарлаа. Мөн Иргэд, олон нийтэд экологийн боловсролын олгох чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалтын талаар 05 сарын 22-27-ны өдрүүдэд мэдээлэл хийж нийт 5 сургуулийн 1494 хүүхэд хамрагдсан . Дэлхийн Усны өдрийг угтан Аймгийн Засаг даргын А/80 тоот захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 3 насны ангилалаар гар зураг, эссэ нийтлэлийн уралдаануудыг зохион байгуулж уралдаанд 150 гаруй сурагч идэвхитэй оролцсоныг эхний 9 байранд орсон сурагчдыг шагнаж урамшуулан 1-р байранд орсон 3 материалыг улсын уралдаанд оролцуулсан. Мөн 2014 оныг “ Байгаль орчны салбарын мэдээллийн ил тод байдлын жил” болгох зорилт тавин ажиллаж байгууллагын www.baigal.gs.gov.mn вэб сайтыг шинээр нээн ажиллуулж байгууллагын цаг үеийн болон бусад ажлын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр хүргэж Аймгийн холбооны National КАТВ болон NCH телевиз “Чойрын толь” сонинтой гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Мөн аймгийн төвийн зам дагуу байрлуулсан Лед дэлгэц, “Зууны мэдээ” сонин болон сумдын мессеж программыг ашиглан хамтран ажиллаж мэдээллийг иргэдэд хүргэн ажиллав Чойрын толь сонинд тогтмол мэдээ мэдээлэл гарган ажиллаж байна. Нийт 8 удаа мэдээлэл тавьсан. Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд Аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөө Аймгийн ИТХ-ын 18 тоот тогтоолоор батлууллаа. Аймаг, сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Бүх нийтээр мод тарих” өдрийг зохион байгуулж, аймгийн хэмжээнд нийт 25471 мод, бут тариалж, 107 ААНБайгууллагын 3299 иргэн идэвхитэй оролцсон.Үүнээс Соёл, спорт амралтын хүрээлэнд 11000, ААН, иргэд өөрийн эзэмшлийн талбай 5671, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 8800 мод бут тарьсан байна. Үзүүлэлт 2013 2014 Өсөлт, бууралт хувь Ойн зурвас, ногоон байгууламж, бүх нийтээр мод тарих ажил Тарьсан мод бутны тоо 6022 28541 22519 /100%/ Зарцуулсан санхүүжилтийн хэмжээ /мян.төг/ 16.6 240.8 224,2 /100%/ Талбайн хэмжээ /га/ 8 24.2 16.8

Үзүүлэлт

2013

2014

Өсөлт, бууралт хувь

Ойн зурвас, ногоон байгууламж, бүх нийтээр мод тарих ажил

Тарьсан мод бутны тоо

6022

28541

22519 /100%/

Зарцуулсан санхүүжилтийн хэмжээ /мян.төг/

16.6

240.8

224,2 /100%/

Талбайн хэмжээ /га/

8

24.2

16.8

 Ногоон байгууламжийн усалгаа арчилгааг технологийн дагуу гүйцтгэхийн тулд “Эзэнтэй монгол” хөтөлбөрийн хүрээнд 81 иргэнийг ажлын байраар ханган ажилласны үр дүнд мод бутны ургалтын хувь өмнөх жилээс 20%-иар нэмэгдсэн. Энэ оны жилийн эцсийн байдлаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайн хэмжээ 31.2 га-д хүрч, өмнөх оноос 4 дахин нэмэгдсэн байна.

Сумдын төвийн барилгын туурь хаягдлыг цэвэрлэх ажлууд сум тус бүрт хийгдсэн байна. Аймгийн хэмжээнд нийт 50.92 га талбайг цэвэрлэсэн.

Үүнд: Шивээговь сум 20,5 га талбай барилга болон ахуйн хур хогийг цэвэрлэж байна. /Орон нутаг хөгжүүлэх хөгжүүлэх сангаас 60.0 сая.төгрөг/, Сүмбэр сум 19,42 га талбай, барилгын туурь хог хаягдлыг цэвэрлэсэн. БХНСАХЗ-24.7 сая.төгрөг, Баянтал сум 11 га талбай хог хаягдлыг сум хөгжүүлэх сангаас 7 сая.төгрөгийг тус тус  зарцуулж цэвэрлэсэн байна.
Дээрх ажлын үр дүнд Аймаг сумын төвийн нийт туурь балгас бүхий талбайн 23%-ийг цэвэрлэсэн.
Цэвэрлэсэн талбай -50,92 га
Туурь балгасын хог хаягдал бүхий цэвэрлээгүй талбай 195,2га –50,92га=144,28га
Зарцуулсан хөрөнгө  -99,7 сая төгрөг

  

 Сум бүр нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр байгаль орчноо хог хаягдлыг цэвэрлэж хэвшсэн.
Цэвэрлэгээнд давхардсан тоогоор 98 ААНБ-ын 872 иргэн, 258.7 га талбайн 67.8 тн хогийг зайлуулсан байна. Мөн албан байгууллага, аж ахуй нэгж байгууллага бүр өөрийн эзэмшил газар, түүний эргэн тойронд 50 м газрыг цэвэрлэж байх ажлыг 4 удаа зохион байгуулсан.
Чойрын богд уулын тусгай хамгаалалттай газарт орон тооны байгаль хамгаалагч ажиллуулж, хил хязгаарыг тогтоох 18 тэмдэг тавьсан.

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ

3.1 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт:  2014 онд  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний дагуу дараахь ажлуудыг зохион байгуулсан байна.
1.  Соёл, спорт амралтын хүрээлэн байгуулах ажилд 2014 оны Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас дараах цогц ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд
– Цэцэрлэгжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллага ”Монгол тарвас” ХХК аар  гүйцэтүүлэн нийт  11 000 гаруй мод бут тарилаа. /80 сая БХНСАХ/
– Хашааны өргөтгөлийн  ажлыг Булагжирэм ХХК-иар гүйцэтгүүлэн 400 м хашааг томсгох, өргөтгөх ажлыг  хийж гүйцэтгүүлсэн. /50 сая БХНСАХ/
– Ус Ундрах” ХХК-тай гэрээ байгуулан усны хайгуул хийж  худаг гаргуулах ажлыг гүйцэтгүүлж 120 м гүнтэй 1,0 л/с ундрагатай гүн өрмийн худгийг шинээр ашиглалтанд оруулсан. /18 сая БХНСАХ/
– Ногоон байгууламжийн усалгааг шийдвэрлэх зорилгоор 500 м услалтын шугам, 50 тн багтаамжтай ус нөөцлөх сав суурилуулах ажлыг Монгол Тарвас ХХК-иар мөн гүйцэтгүүллээ.  /12 сая БХНСАХ/
– Модны нүх ухах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0425-р ангиар гүйцэтгүүлэн 11000 модны нүх  ухуулсан /7 сая БХНСАХ/
– Худгийг эрчим хүчинд холбох ажлыг БНЗӨБЦТС-ийн Говьсүмбэр салбараар гүйцэтгүүлэн 40 ква-ийн цахилгаан эрчим хүчний дэд өртөөг холбож ашиглалтанд оруулсан /ОНХС 30 сая/
– Соёл, спорт амралтын хүрээлэнгийн туурь балгас, хур хог хаягдал цэвэрлэх ажлыг Тохижилт  Сүмбэр ОНӨҮГ-р гүйцэтгүүлэн /5,9 сая БХНСАХ/

  • Цэцэрлэгжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллага ”Монгол тарвас” ХХК аар  гүйцэтүүлэн нийт  11 000 гаруй мод бут тарилаа
  • Хашааг томгож шинээр барих ажлыг Булагжирэм ХХК-иар  гүйцэтгүүлэн 400 м хашааг томсгох, өргөтгөх ажлыг  хийж гүйцэтгүүлсэн
  • Ус Ундрах” ХХК-тай гэрээ байгуулан усны хайгуул хийж  худаггаргуулах ажлыг гүйцэтгүүлж 120 м гүнтэй 1,1 л/с ундрагатайгүн өрмийн худгийг шинээр ашиглалтанд оруулсан
  • Ногоон байгууламжийн усалгааг шийдвэрлэх зорилгоор 500 м услалтын шугам, 50 тн багтаамжтай ус нөөцлөх сав суурилуулах ажлыг Монгол Тарвас ХХК-иар мөн гүйцэтгүүллээ.  /12 сая БХНСАХ/
  • Худгийг эрчим хүчинд холбох ажлыг БНЗӨБЦТС-ийн  Говьсүмбэр салбараар гүйцэтгүүлэн 40 ква-ийн цахилгаан эрчим хүчний дэд өртөөг холбож ашиглалтанд оруулсан.
  • Соёл, спорт амралтын хүрээлэнгийн туурь балгас, хур хог хаягдал цэвэрлэх ажлыг Тохижолт сүмбэр ОНӨҮГ-р гүйцэтгүүллээ.
  • Ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Тохижилт сүмбэр ОНӨҮГ, Сум дундын Ойн ангитай гэрээ байгуулан Улсын чанартай автозамын дагуу 10.2 га талбайд 8800 мод бут тарьж хамгаалалтын ойн зурвас байгууллаа.

3.  Төвийн ногоон байгууламжийн арчилгаа усалгааг Сум дундын ойн ангиар гүйцэтгүүлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.
4. Усны нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбоотойгоор уст цэгийн тоо бүртгэлийн ажлыг Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулсан.Тооллогын дүнд Сүмбэр суманд 257, Шивээговь суманд 83, Баянтал суманд 32 худаг нийт Говьсүмбэр аймгийн хэмжээнд 372 худаг, гол горхи 6,  нуур тойром 8, булаг шанд 17, рашаан 1, хөв цөөрөм 1, баянбүрд 1 тоологдлоо.
5. Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажилд 10 сая төгрөг төсөвлөснөөс  орон тооны байгаль хамгаалагч ажиллуулж, ан амьтныг хамгаалах, эргүүл шалгалтыг ажлыг тогтмол хийж хэвшсэн бөгөөд хагас жилийн байдлаар 23 удаагийн эргүүл шалгалт хийж 6 зөрчлийг илрүүлсэн байна.  Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн хил хязгаарыг тэмдэгжүүлсэн тэмдэг тавих ажлыг зохион байгуулсан.
6.  Хөрсний ариутгал халдваргүйтгэлийн ажлын хүрээнд Аймгийн МХГ, ҮХААГазар, Эрүүл мэндийн газар, Сүмбэр сумын ЗДТГ-уудтай хамтран зохион байгуулж  Сүмбэр сумын 1, 2,3-р багуудын нутаг дэвсгэрт нийт 4.14 га талбайн 21 цэгт ариутгал хийлээ.
7. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 05 сарын 07-ны өдрийн А/161 дугаартай тушаалаар улсын хэмжээнд усны мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр болон бусад санхүүжилтээр баригдсэн усны барилга байгууламжуудын байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлтийн нэгдсэн тоо бүртгэл, үзлэг, тооллого явуулах ажлын хүрээнд Монгол –Ус ТӨҮГ, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран 2014.07.21-07.22-ны өдрүүдэд тооллого зохион байгууллаа. Тооллогоор Говьсүмбэр аймгийн хэмжээнд 14 усны барилга байгууламж бүртгэгдэж тоологдлоо.
3.2     Төсвийн ерөнхийлөн захирагчаас Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт: 2014 оны байгуулсан үр дүнгийн гэрээг жилийн эцсийн байдлаар  90 хувьтай  хэрэгжүүлэн ажилласан.

3.3     Байгууллагын хэтийн төлөвлөгөө, албан хаагчдын үр дүнгийн гэрээ түүний хэрэгжилт: Албан хаагч нартай үр дүнгийн гэрээг байгуулж улирал, хагас бүтэн жилээр дүгнэж биелэлтийг тооцож цаашид авах арга хэмжээг үүрэг болгон ажилласан.

3.4     Мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа: БОНХЯамнаас 2014 оныг Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарласны хүрээнд болон аймгийн Экологийн боловсрол олгох хөтөлбөрийг хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж дараахь үр дүнд хүрсэн. Үүнд
1. Говьсүмбэр аймгийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөөг аймгийн ИТХТ-ийн хурлын 2013 оны 64 дүгээр тогтоолоор батлууллаа.
– Бүх шатны сургууль, цэцэрлэгийн сурагчид, өсвөр залуу үеийнхний экологийн боловсролыг дээшлүүлэх, тэдний мод бут, зүлэг тарьж арчилж, ургуулах арга технологид сургах, улмаар сургууль, цэцэрлэгийн орчныг цэцэрлэгжүүлэх ногоон байгууламжийг бий болгох замаар эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр болгох зорилгоор “НОГООН СУРГУУЛЬ, НОГООН ЦЭЦЭРЛЭГ” болзолт уралдааныг зарлан шалгаруулах комиссыг Аймгийн Засаг даргын А/331 дугаартай захирамжаар томилон дүгнэлээ.  Шалгаруулалтаар НОГООН СУРГУУЛЬ-иар Сүмбэр сумын 5 дугаар сургууль, НОГООН ЦЭЦЭРЛЭГ-ээр Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.
– Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Ногоон орчин бий болгох, Мод бут тарих” сэдвээр хөтөлбөр боловсруулан сургалт зохион байгууллаа.Сургалтанд нийт 5 ерөнхий боловсролын сургуулийн 1494 сурагчид оролцож  ногоон байгууламжийн ач холбогдол, тарилах арга аргачлалын талаар харуулсан кино шторк үзүүлж, аймагт хийгдэж буй ногоон байгууламжийн ажлын талаар сонирхуулж, мод тарих ач холбогдолын талаар хүүхдүүдтэй ярилцаж гарын авлага материал тарааж ажилласан.
-Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг шинээр болон өмнө нь ажиллаж байсан идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхижуулах зорилгоор “Идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах” сэдэвт сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт зохион байгуулан ажиллаа.
-“Говьсүмбэр аймгийн байгалийн нөөц”  баримтат киног “Эко суваг” телевизтэй хамтран бэлтгэж орон нутгийн телевиз болон Эко телевизээр тус бүр 2 удаагийн давталттай нэвтрүүллээ. Мөн “Ногоон хөгжил бидний ирээдүй”, “Говьруу чиглэсэн экологи” зэрэг баримтат кино нэвтрүүлгийг орон нутгийн телевизээр давтамжтайгаар хүргүүлж байна. Мөн хулгайн ангаас сэргийлэн олон нийтэд хүргэх зорилгоор хулгайн ангийн талаар шторк бэлтгэн аймгийн холбоотой 2 сарын гэрээ байгуулан давтамжтайгаар хүргүүлж байна.
– Эко телевизтэй хамтран “Говьруу чиглэсэн экологи” баримтат кино хийж, DVD бэлтгээд байна. DVD-г  хувилж тараагаад   байна.
– Мөн Байгаль орчны газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор  www.baigal.gs.gov.mn вэб сайтыг энэ онд хийлгэсэн.
– Дэлхийн усны өдөр” буюу 3 сарын 22-ыг угтаж Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран “Усны тухай” хууль тогтоомж, усны үнэ төлбөр, дүгнэлт гаргах гэрээ байгуулах болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар Ус ашиглагч аж ахуй нэгж байгууллагуудад 3 сарын 19-ны өдөр сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт 10 аж ахуй нэгжийн дарга, ажилчид оролцож хууль тогтоомжийн талаар асууж ярилцан, санал хүсэлтээ тавьсан үр дүнтэй сургалт зохион байгууллагдсан.
– “Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөг”  сар болгоны 20-ны зохион байгуулагдахаар 2014 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа нийт  агентлаг, хэлтэс, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд оролцдог. Өдөрлөгийн хүрээнд Байгаль орчны газраас сумдын  иргэдэд Байгаль орчны багц хууль тогтоомж, зөвлөмж,  мэдээлэл хүргэж ажилласан. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч үйлчилдэг.
Нийт 2014 онд 350 гаруй иргэнд үйлчилж,  860 гаруй ширхэг сурталчилгааны материал, гарын авлага тараалаа.
-“Ажилтай орлоготой, Эзэнтэй монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгийн мод үржүүлгийн газарт ажлын байр бий болгох зорилгоор 18 иргэнийг аймгийн төвийн ногоон байгууламж болон мод үржүүлгийн газарт тарьц суулгац үржүүлэх, говийн нөхцөлд тохирсон жимсний бут, сөөгийг арчлах хамгаалах, усалгаа арчилгаа хийлгэхээр дээрх иргэдэд мод бут тариалах, арчлах, хамгаалах, ач холбогдолын талаар сургалт зохион байгуулж 81 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллалаа.
-Аймгийн Засаг даргын тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газраас хамтран Орон нутгийн түүх соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газруудаар явган аялал зохион байгуулсан. Явган аялалд нийт 110 гаруй иргэн оролцож, түүх соёлын дурсгалт газруудын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн.
-Эрчим хүч, ус, хаягдал материалыг багасгах ногоон орчин бий болгох замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, олон нийтийг идэвхижүүлэн уриалах үүднээс  НОГООН ОФФИС бий болгосон аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдааныг Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Уралдаан шалгаруулах хугацаа 2014.05.01-нээс 2014.11.01-н хүртэл зарлагдсан. Уралдааны зорилго нь нөөцийн зохиосгүй хэрэглээг бууруулж, хэмнэлт гаргахад аяны зорилго чиглэх ба байгууллагуудын хувьд хэмнэлт гаргах, тогтвортой ногоон менежменттэй болж үлгэр жишээ ногоон байгууллага болоход юм. Дээрх уралдаанаар Аймгийн нэгдсэн эмнэлэг ногоон оффис бий болгосон аж ахуй нэгж байгууллагаар тодорсон юм.
3.5    Байгууллагын соёл, шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ: Байгууллагын үйл ажиллагааны талаар гадна байршуулсан самбарт мэдээ, мэдээллийг тогтмол шинэчлэн гаргаж тавьдаг.

3.6     Цаг үеийн ажлын оролцоо үнэлгээ: Манай байгууллагаас аймгийн хэмжээнд зохион байгууллагддаг цаг үеийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог бөгөөд нийтийн их цэвэрлэгээ, мод тарих ажлуудыг удирдан зохион байгуулж ажилладаг.

3.7     ТББ, иргэдийн хамтын ажиллагаа, оролцоо: Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Говьсүмбэр аймгийн салбар зөвлөлтэй тогтмол хамтран ажиллаж байна. Тус байгууллагатай хамтран эргүүл шалгалтын ажил, байгаль орчны багц хуулийг сурталчилах,  байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хяналт тавин ажиллаж байна.

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Тус Байгаль орчны газраас 2014 онд Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар дараах ажлуудыг зохион байгууллаа.
Байгаль орчны гэмт  хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, сургалт сурталчилгаа явуулах,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд Байгаль орчны гэмт хэрэг зөрчил, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 5.7 сая төгрөг төлөвлөсний дагуу Аймгийн Засаг даргын 2014 оны А/112, А/244 тоот захирамжуудаар  эргүүл шалгалтын ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан байна.
Тус ажилд аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон Сумдын Засаг даргын Тамгын газруудтай хамтран ажилласан бөгөөд гарсан зөрчил дутагдлыг тухай бүр арилгах, Байгаль орчны газрын албан хаагч нарын танилцуулга, зохион явуулж байгаа ажил, байгаль цаг уурын нөхцөл байдлын мэдээ болон  тус үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх мэдээллийг тухай бүр ард иргэдэд биечлэн уулзаж гарын авлага материал тараах хэлбэрээр болон  орон нутгийн телевиз, гудамжны лед самбараар сурталчилгааны шторк гарган Сүмбэр, Шивээговь сумдын иргэдийн гар утсанд мессеж илгээх, багийн өдөрлөг хурал цуглаан дээр мэдээлэл хийх зэрэг байдлаар мэдээлэл сурталчилгааг давхардсан тоогоор 8264 хүнд хүргэж  ажиллав.
Хууль бус ангийн хэрэгээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтын ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, сумдын Засаг дарга нартай хамтран 5-12 сарын хугацаанд нийт 83 удаагийн эргүүл шалгалтын ажлыг тодорхой маршрутын дагуу давхардсан тоогоор 16000  гаруй км зайд хийж гүйцэтгэсэн байна.
Энэ онд нийт 16 удаагийн зөрчил илэрсэн бөгөөд үүнээс 7 загас, 16 цагаан зээр, 1 аргаль /Угалз/, 1 халиун бугын хууль бус агналт илэрсэн байна.
Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн халиун буганы хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож 2 шатны шүүхээр удаа дараалан хэлэлцэгдэж З.Сэндэнням, Б.Цолмонсүрэн нарт Сум дундын 6-р шүүхийн 2014 оны10 сарын 27 ны 26/А шийтгэх тогтоолоор 4-5 сарын баривчлах ял ноогдуулсан байна.
Дундговь аймийн харъяат Б, Говьсүмбэр аймгийн харъяат Г нарын  Аргаль хонь хууль бусаар агнасан хэргийг цагдаагийн байгууллагаас  илрүүлэн  шалгаж  байна.
Дээрх хэрэг зөрчилд холбогдох иргэдэд авсан арга хэмжээг Мэргэжлийн хяналтын газраас дараахь байдлаар манайд ирүүлсэн. Үүнд  7 иргэнд 2688 мянган төгрөгийн торгууль, 7054.0 мянган төгрөгний нөхөн төлбөр ноогдуулсан бөгөөд 2014 оныхоос гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт 50 хувиар нэмэгдсэн байна. Хураагдсан 15 зээрийн махыг Хорих 425-р ангид хүлээлгэн өгсөн байна.
Мөн Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг шинээр болон өмнө нь ажиллаж байсан идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмал

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон “Газрын хэвлийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийн биелэлтийг шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, тухайн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс эвдэрсэн газрын судалгааг гарган түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар олборлодог газруудад хэмжилт хийж, олборлон худалдаалж байж болзошгүй  хувь хүн, компаниудын үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Сумдын засаг даргын тамгын газрууд, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудтай хамтран зохион байгуулсан. Хууль бусаар хүнд машин механизм ашиглан их хэмжээгээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож хувь хүн болон ААН компаниудад зарж борлуулж байсан Сүмбэр Хишиг, Сүмбэр-Буянт зэрэг этгээдүүдийг илрүүлж цагдаагийн хэлтсээр шалгуулан цаашид уг этгээдүүдээр эвдэрсэн газруудыг нөхөн сэргээлгэх, газарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлэн ажилласан

ТАВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

5.1 Үйл ажиллагааны ил тод байдал:
Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Сумдад ажилладаг “Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөгт тогтмол оролцож тайлан мэдээ, байгууллагын үйл ажиллагааг сурталчилан ажилласан.
5.2 Хүний нөөцийн бодлогын ил тод байдал: 2014 онд 11 орон тоо батлуулан дарга, 4 мэргэжилтэн, 2 байгаль хамгаалагч , жолооч, үйлчлэгч, нягтлан бодогч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
5.3    Төсөв санхүүгийн ил тод байдал: Тухайн жилийн төсөв болон урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл,  санхүүгийн тайлан, 2013 оны аудитын тайланг Байгууллагын ил тод байдлын самбарт  тогтмол байршуулан байршуулан ажиллаж байна.
5.4    Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 2 төсөл хөтөлбөр, 11 арга хэмжээг хэрэгжүүлэхээс жилийн эцсийн байдлаар:  Харьцуулалтын журмаар 5, шууд худалдан авах журмаар 8 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн. Харьцуулалтын аргаар тендер шалгаруулалтын бүх ажлыг Сангийн яамны www.e-procurement.mn сайтад нийтэлж тендерийг ажлыг шалгаруулсан.
5.5    Архив, албан хэрэг хөтлөлт: Энэ оны байдлаар байгууллагаас явуулсан бичиг 216 ирүүлсэн бичиг 244 үүнээс 98 хариутай бичгийн тухай бүрт нь бүртгэд хяналтанд авч хариуг нь хүргүүлсэн.
5.6     Өргөдөл санал, гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлт: Байгууллагын хэмжээнд 2014 оны оны 11-р сарын байдлаар 16 өргөдөл гомдол санал хүсэлт ирсэнээс 13 бичгээр, 3 амаар ирсэн байна
Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтээс байгууллагатай холбоотой 12 буюу 75 хувийг, байгаль орчны зөрчилтэй холбоотой   4  буюу  25 хувийг тус тус эзэлж байна.
2014 оны жилийн эцсийн байдлаар өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлт 100 хувьтай байна.
Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн мэдээг Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст улирал бүр тайлангаа өгч байна.

ТАЙЛАН ГАРГАСАН: БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН
ДАРГА                Д.МӨНХ-ЭРДЭНЭ