Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 2013 оны тайлан

89

ÁÀÉÃÀËÜ ÕÀÌÃÀÀËÀÕ, ÍªÕªÍ ÑÝÐÃÝÝÕ ÀÐÃÀ ÕÝÌÆÝÝÍÈÉ ЗАРДЛААР
2013 ÎÍД ХИЙГДСЭН АЖЛЫН  ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2013 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд нийт 285146.1 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт 15 ажлыг 95 хувийн гүйцэтгэлтэй 28096517 төгрөгийг зарцуулан дараахь үр дүнтэйгээр ажилласан байна.

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж дараахи ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

    1.Аймгийн төвийн ногоон байгууламжийн усалгаа, арчилгааны зардалд нийт 51.0 сая төгрөг төлөвлөснөөс ногоон байгууламжийн усалгааны автомашинд 47.7 сая төгрөг /10 тонны даацтай DONGFENG маркийн автоцистерн/,3.3 сая төгрөгийг ногоон байгууламжийн усалгаа, арьчилгааны шатахуун болон усны төлбөрт зарцуулсан. Гүйцэтгэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр Автолюкс ХХК
2.Аймгийн төвд ногоон байгууламж бий болгох ажилд 11.25 сая төгрөг төсөвлөснөөс нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх зорилгоор 2500ш улиас, 100ш нарсны суулгацыг худалдан авч 11.25 сая төгрөгийг зарцуулсан. Гүйцэтгэгч Улаанбаатар хотын “Ногоон харш” ХХК
3.Байгаль орчны газрын дэргэдэх Мод үржүүлгийн газарт 380 вт-ийн цахилгаан эрчим хүчинд холбох ажилд 31.5 сая төгрөгийг зарцуулан 380 вт-ийн шугам байрлуулан ашиглалтанд оруулсан. Гүйцэтгэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станцын Говьсүмбэр аймаг дахь салбар
4.Хог хаягдлын менежментийг сайжруулах, хог ачих автомашин, техникээр хангах ажилд Сүмбэр суманд өөрөө ачигч хогийн машин 1, хогийн сав 10 ширхэгийг худалдан авч “Тохижилт Сүмбэр” ОНӨҮГ-ын үйл ажиллагаанд ашиглагдаж байна. Энэ ажилд нийт 52.246 сая төгрөгийг зарцуулсан. Гүйцэтгэгч Хогийн автомашин Сүмбэр Автолюкс ХХК, хогийн сав иргэн С.Гантөмөр, Их баян зам ХХК
5.Аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд 30 сая төгрөг төсөвлөсний дагуу байгаль орчны мэргэжлийн байгууллага болох Сайхан ариун дэлхий ХХК-иар 29.45 сая төгрөгөөр гүйцэтгүүлэн ажлыг хүлээж авсан.
6. Байгаль хамгаалах, хяналт шалгалтын ажилд уналга, техник тоног төхөөрөмжөөр хангах ажилд байгаль орчны газарт “Toyoto Prado 120” маркийн автомашиныг 35.0 сая төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.
7.Аймгийн төвийн соёл, спорт, амралтын хүрээлэнгийн зураг төсөв боловсруулах ажлыг Улаанбаатар хотын Гранд тек ХХК-иар гүйцэтгүүлэн 20 сая төгрөгийг зарцуулсан.
8.Аймгийн төвийн туурь балгас цэвэрлэх ажлыг Тохижолт сүмбэр ОНӨҮГ-тай шууд гэрээ байгуулан 9.4 га талбайг цэвэрлэн 16630 тн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн байна. Энэ ажилд 36.825 сая төгрөгийг зарцуулсан.

  Хөтөлбөр, төсөл арга хэмжээний хүрээнд:

 1.Arc GIS 10.0.1 программ худалдаж авах ажлын хүрээнд Монгол Улсын ХААИС-ийн газар зохион байгуулалтын багшийг урьж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтнүүд болон Байгаль орчны улсын байцаагч, байгаль орчны ажилтнуудыг сургалтанд хамруулсан.

    2.Эргүүл шалгалтын ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын нэгдсэн удирдамж, төлөвлөгөө гаргаж 2 үе шаттай 5-9 дүгээр сарын хооронд 8 удаа ой, хээрийн түймэр болон байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулан 158 иргэнд 210 ширхэг гарын авлага материал тараан мэдээлэл хийсэн. Төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлыг дүгнэхэд хэрэгжилт 80 хувьтай гарсан байна. Мөн ан агнуурын улирал эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2013 оны А/263 тоот захирамжаар Эргүүл шалгалтын сарын ажил зохион байгуулах захирамж гарган удирдамж төлөвлөгөө батлуулан Байгаль хамгаалан, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 1,8 сая төгрөг зарцуулан ажиллаж байна.
3.2013 онд шинээр мод тарьсан иргэдийг урамшуулах ажлын хүрээнд 17 иргэний 1989 модыг бүртгэлжүүлэн урамшуулал олгох ажлыг зохион байгуулсан. БХСангаас 4972500 төгрөгийн зарцуулсан.
4.Сургалт сурталчилгааны хүрээнд Аймгийн Байгаль орчны иргэний салбар зөвлөлтэй хамтран байгаль орчны багц хуулийн сургалтыг зохион байгуулж 300 гаруй иргэнийг хамруулан сургалт зохион байгуулан 2000 гаруй гарын авлага материал хэвлүүлэн тараасан.
5.Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажилд 6 сая төгрөг төсөвлөснөөс орон тооны байгаль хамгаалагч ажиллуулж ан амьтныг хамгаалах, эргүүл шалгалтыг ажлыг тогтмол хэрэгжүүлэн ажилласан. Мөн Түүх соёлын дурсгалт газрын маршрутыг тогтоон замыг тэмдэгжүүлэх ажлыг 1.2 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна.

2013 ОНЫ ҮЛДЭГДЭЛ БА ОН ДАМЖСАН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    БХНСАХЗ-ын 2013 оны 12 дугаар сарын 31ны  үлдэгдэл 42 103 782.0 /дөчин хоёр сая нэг зуун гурван мянга долоон зуун наян хоёр/ төгрөг.
ҮҮНЭЭС:
1.    2013 оны балансад тусгагдсан 33 715 000.0 /гучин гурван сая долоон зуун арван таван мянга/ төгрөгний өглөг бүхий он дамжин хийгдэх 4 ажил бүрэн хийгдэж дууссан болно.
•    “Гранд тек” ХХК-д  Зураг төслийн үнэ -10 000.0 мянган төгрөг.
•    “Сайхан Ариун Дэлхий” ТББ-д  БОМастертөлөвлөгөө – 5 890.0 мянган төгрөг.
•    “БЗӨБ ЦТС” ТӨХК-д МҮГ-ын цахилгааны (8 397.8+602.2)=9 000.0 мянган төгрөг.
•    “Тохижилт Сүмбэр” ОНӨҮГ-т Барилгын туурь хог хаягдлын – 8 825.0 мянган төгрөг.
2.    2013 оны БХНСАХЗ-ын хэмнэлт 1 271 920.0 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөг