Говьсүмбэр аймаг долоон гайхамшиг

51

 1. Чойрын богд уул

Чойрын Богд уул нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, амьтан цөөнгүй байдаг, амьтдаас аргаль, янгир, чоно, үнэг, хярс, туулай, тарвага, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг элбэгтэй. Хаврын улиралд буйлс цэцэглэхийг үзэж болно.

2009 оны намрын тооллогоор 150 гаруй аргаль хонь тоологдсон. Үүнээс 10 орчим нь хөгшин угалз байна.

Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.

 2.Зүүн жанжин Чойрын хийдийн туурь

Тїшээт ханы Боржигин хошуунä буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын /Балдандашгомлин/ хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн  хошууны дєрєв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол Сансар уулын баруун энгэр Марцын хоолой гэдэг газарт «Балдандашгомлин» нэртэйгээр гол Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгїй явуулсаар 1938 оны их хэлмэгдїїлэлтээр устан одоо зєвхєн хийдийн туурь л їлдсэн байдаг. Баруун Чойр /Жанчивдэчилэн/ нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Мушгиа зандан гэдэг газар  тєвлєрсєн халхын томоохон хийдүүд байжээ. Хоёр Чойрын хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд їлэмж мэргэшсэн олон арван зохиол бїтээл туурвиж 1-3 боть сїмбэм бичсэн мэргэд олон тєрж гарчээ. Зүүн Баруун Чойр нь Майдар эргэх, Дїйнхор, Цахар гэдэг цамтай байсан гэдэг. Эдгээр хийд нь гар урлал, худалдаа, соёлын тєв байсаí. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг тєвд хэл дээр зохиосон байдаг.

Зүүн Чойрын тав дахь хамба «Лам эрдэнэ» хэмээн алдаршсан Гончигдамбил үлэмж увидас чадвартай нэгэн байсан ба єєрийгєє бурханчилж зурсан зураг нь єєрийнх нь шатсан гэрийн буурин дээрээс олдсон ба огтхон ч сэв суулгүй зүгээр гарч ирсэн ба одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна.

 3.Цагаан дарь эх

19-р зууны эхэн 1820-иод оны үед бүтээгдсэн энэхүү бурхны сийлбэр нь боржин чулуун хадны элгэн биеэс ургуулж өндрөөшөө долоон тохой хагас /нэг тохой  нь 32 см/ талбайд товойлгож сийлсэн. Зүүн Чойр хийдэд хижиг өвчин гарч, урт наслуулахын ерөөлт бурхан цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана  гэснээр  бүтээлгэжээ.

1938 онд Дарь Эх нэгэн зуун арван насан дээрээ зул хүж, хадаг мандалаа хураалгаж, тахилч лам нь яаманд баривчлагдаад таалал төгссөн. Ингээд л Цагаан Дарь Эх áóðõàí маань хэлмэгдэгсдийн хар нутаг сахин, үнсэнд хаягдсан шалз шиг үлээх салхины аман дээр өнгө будаг нь холцорч, мөнх бамбарын зул нь бөхжээ.

 4.Дагвасүндэл бурхан

Тус бурхныг Чойрын Богд уулын хөх сүмбэр оргилд зүрхэн улаан хадан дээр сийлж бүтээсэн.  Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй. Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ. Эдүүгээ энэ бурханыг нутгийн ардууд  “Ýрэгтэй хүн тахин шүтдэг” хэмээн дээдлэн шүтсээр байгаа билээ.

5.Хүүхдийн овоо

Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийн ард энэхүү хүүхдийн овоод очсон хүүхэдгүй гэр бүлүүд энэ овоонд сїслэн мєргєж тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог гэж үздэг.

 6.Хүрийн ногоон

Аймгийн төвөөс урагш 8 км-т Сүмбэр сумын нутагт байрлах тус газрын шавар нь үе мөчний өвчинд сайн. Нутгийн ард иргэд амралт зугаалгаар их очиж амардаг. 2005 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.

 7.Цоорхойн рашаан

Чойрын Богд уулаас баруун зүгт 6 орчим км-т байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар Хүний дотор эрхтэнд сайн Цоорхойн рашаан байдаг. Тус рашаан нь  дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ элстэй, юутай хээтэйгээ оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхээн алд яваад л газартаа шургачихна. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авсан.