ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭЛЭЛ

29

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:

2020 оны аймгийн “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал ”-аас хэрэгжүүлэх ажлын хүрээнд

      “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн усалгааны шугам хоолой, ус нөөцлөх сав суурилуулах” БХНСАХЗ-ын 29.686.058 төгрөгөөр гүйцэтгэх ажлыг “Жавхлант арвижих” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, гэрээнд заасан техникийн тодорхойлолтын дагуу бүрэн хийж дуусаад байна.

“Цэргийн алдар” цогцолборын цэцэрлэгт ногоон байгууламжийн ус нөөцлөх сав, усалгааны шугам хоолой суурилуулах, ГСАОНӨГ/202012017 ажил нь 40 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

          Сүмбэр сумын 1 дүгээр багт шинээр байгуулагдсан “Ногоон төгөл-Ногоон паспорт” модлог ургамлын цэцэрлэгийн ногоон байгууламж, тохижилтын ажил” ГСАОНӨГ/202012016 ажлыг “Батбадрах Дэлгэр” ХХК гүйцэтгэж 1150 ширхэг мод бут тарьж хийж гүйцэтгэсэн ба усалгаа арчилгаа хийж гүйцэтгэж байна.

 

      Улсын төсвийн санхүүжилтээр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт Улсын чанартай А-0101 дугаартай авто замын дагуу 5 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай Сум дундын ойн анги гэрээ байгуулан 3312 ширхэг мод бутыг тарьсан.

Аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01 өдрийн А/144 дүгээр захирамжаар хүрээнд хуваарилан хариуцуулсан талбайдаа усалгаа арчилгаа болон хог, мод бутыг тогоог сэргээх ажлыг 3 удаа зохион байгуулж мод бутны ургалт амьдралтын хувь 90 дээш байгаа болно.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Аймгийн хэмжээнд цөлжилтийн судалгаа”-г хийлгэхээр зөвлөх үйлчилгээний тендер зарлан гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Ойн биологийн олон янз байдлын төв” НҮТББ шалгарч 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр БОАЖГ/БХНСАХЗ-2020/12 дугаартай гэрээ байгуулан судалгааны ажлыг гүйцэтгүүлж байна.

УСНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 2.0 сая төгрөгийн зардлаар аймгийн хэмжээнд усны нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг гүйцэтгүүлэхээр УГГХДТСГЗ-тай гэрээ байгуулж тоо бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Усны нэгдсэн тоо бүртгэлээр 433 худаг, 20 булаг, 6 гол, 8 нуур, тойром, 1 баянбүрд, 1 рашаан, 3 хөв цөөрөм, 7 газрын доорх усны орд нийт 479 уст цэгийг тоолж бүртгэн ажиллажээ.

Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, УЦУОШТ, УГГХДТСГЗахиргаатай хамтран зөвшөөрөлгүй ус ашиглаж буй “Бигом Чойр” ХХК-ийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж үйлдвэрлэлд ашиглаж байсан 2 худгийг лацдан битүүмжлээд байна.

Усны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах

УГГХДТСГЗ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэн 30 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Хаягдал ус хаях, зайлуулах зөршөөрлийг сумдаар дамжуулан олгосон. Ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг аймгийн Татварын хэлтэст хүргүүлэн ажиллаа.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АЖЛЫН ХҮРЭЭНД:

2019 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт ирүүлээгүй 1 аж ахуйн нэгжид мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр 500.000 төгрөгийн торгууль ногдуулж 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯамаар батлуулахаар хүргүүлээд байна.

 АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ХҮРЭЭНД:

Аймгийн хэмжээнд барилгын болон туурь хог хаягдалтай талбайг цэвэрлэх ажлын хүрээнд “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан 2га газрыг цэвэрлүүлэх ажил үргэлжилж байна.

БУСАД АЖЛЫН ХҮРЭЭНД:

 Байгууллагынхаа өнгө үзэмжийн дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид 2020 оны 06 дугаар сарын 18-нд 75 метр урт  ногоон байгууламжийн  хайс хийж гүйцэтгэлээ