ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ

41

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:

 Монгол Улсын Ойн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулан ажиллаа. Дэлхийн нийтээр тархсан цар тахалтай холбогдуулан хөл хорио зээр тогтоосон үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц суулгацаар хангах зорилгоор мод бутны үзэсгэлэн худалдааг цахим хэлбэрээр буюу үнийн саналыг иргэд болон, ААНБ-д мэдээлэл өгч олон нийт цуглуулахгүй байх талаар хяналт тавин зохион байгуулан ажилласан. Сум дундын ойн анги, “Модны их ургац” нөхөрлөл, 1 иргэний нийт 15 төрлийн 5000 гаруй мод, бутаар ханган ажилласан.

Дээрх арга хэмжээний хүрээнд тус байгууллагын албан хаагчид Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд 108 ширхэг сухай, хуваарилагдсан талбайд Умард говийн гүвээт, Халхын дундад талын сав газрын захиргааны албан хаагчидтай хамтран 58 ширхэг сухайг нөхөн тарилтаар тарьж нийт 166 суулгац тарьлаа.

         Авто зам дагуух 2014-2017, 2019 оны ойн зурваст 29 аж ахуйн нэгж байгууллагын 300 гаруй албан хаагч 1441 ширхэг хайлаас, 370 ширхэг шар хуайс, 100 ширхэг улиас, 58 ширхэг сухай, 50 ширхэг агч, 30 ширхэг голт бор нийт 2049 ширхэг мод, бут тарьсан.

Сүмбэр сумын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага болон иргэд өөрийн эзэмшлийн хашаандаа 1510 ширхэг хайлаас, 200 ширхэг шар хуайс, 70 ширхэг голт бор, 174 ширхэг улиас, 19 ширхэг гүйлс, 40 ширхэг агч, 68 ширхэг цацаргана, 50 ширхэг нохой хошуу, 70 ширхэг монос, 40 ширхэг үхрийн нүд, 35 ширхэг жигд, 10 ширхэг өрөл, 108 ширхэг улаан сухай, 55 ширхэг нарс, 10 ширхэг гацуур нийт 2459 ширхэг мод бутыг тарьсан байна.

       Шивээговь сумын иргэн аж ахуй нэгж байгууллагуудаас мод бутны захиалгыг авч сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/73 дугаар захирамжийн дагуу бүх нийтээр мод тарих, төв талбайг зүлэгжүүлэх, ажлыг 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулан төв талбай болон цэцэрлэгт хүрээлэнд тарьж суулгасан. Сумын төвд шар хуайс 110, агч 50, улиас 65, хайлаас 25, таригдсан байна. Шивээ Овоо ХК нь хайлаас 270, улиас 40, монос 70, нохойн хошуу 50, голт бор 70, таригдсан байна. Суманд нийт 750 ширхэг мод бут таригдсан байна. Баянтал суманд 3 аж ахуйн нэгж байгууллагын 40 гаруй албан хаагч, ажилтан, иргэд 120 ширхэг шар хуайс, 25 ширхэг бүйлс, 150 ширхэг улиас, 8 ширхэг хайлаас, 25 ширхэг жигд, 25 ширхэг гүйлс, 6 ширхэг нарс нийт 359 ширхэг мод бут тарьсан ба  “Ногоон паспорт- Ногоон төгөл” -ийн модлог ургамлын цэцэрлэгт аймгийн “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аас 15.0 сая төгрөгөөр тендер зарлан 1150 ширхэг мод бутыг нэмж тарьсан байна. 

Аймгийн хэмжээнд 37 аж ахуйн нэгж байгууллагын 450 гаруй албан хаагч, 100 гаруй иргэн 6267 ширхэг мод бутыг тарьсан байна. 2020 оны аймгийн “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал ”- аар хэрэгжүүлэх “Цэргийн алдар” цогцолборын цэцэрлэгт ногоон байгууламжийн ус нөөцлөх сав, усалгааны шугам хоолой суурилуулах ажил” ГСАОНӨГ/202012017, “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн усалгааны шугам хоолой, ус нөөцлөх сав суурилуулах”, ГСАОНӨГ/202012019 зэрэг ажлуудыг “Жавхлант аривжих” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, хяналт тавин ажиллаж байна.  

Мөн тус онд шинээр 5 га талбайд ойн зурвас байгуулах ажлын хамгаалалтын хашааны ажлыг “Батбадрах дэлгэр” ХХК-аар гүйцэтгүүлэн хүлээн аваад байна.

УСНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уст цэгийн цэвэрлэгээ”-ний ажлыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Умард говийн, Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран зохион байгууллаа. Цэвэрлэгээгээр Уулзварын гол, Өехий булаг, Хүрийн ногоо, Цоорхойн рашаан орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэн, Цоорхойн рашаанд тарьсан моднуудыг тогоолж хаврын цэнэг усалгааг хийлээ. Цэвэрлэгээнд нийт 18 ажилтан, албан хаагч хамрагдаж 4 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Аймгийн хэмжээнд усны нэгдсэн тоо бүртгэлийн ажлын хүрээнд Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран Шивээговь сумын уст цэгийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамтран зохион байгуулан худаг, уст цэгийн байршил солбилцлыг баталгаажуулан ажилласан. Усны нэгдсэн тоо бүртгэлийн гэрээт ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг сумдаар дамжуулан олгож эхлээд байна.

 БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 1 аж ахуйн нэгжид ус ашиглах дүгнэлт гаргаж, шинээр 2 төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг хугацаанд нь тус тус хүргүүлж ажиллалаа.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй ажилладаг 11 аж ахуйн нэгж байгууллагын 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж 2019 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан 1 аж ахуйн нэгжид Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авахуулаад байна.

 АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ХҮРЭЭНД:

Бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/60 дугаартай захирамжаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн ААН, байгууллагуудын орчны болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг хийх хуваарийг батлан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллаж байна.

Дээрх захирамжийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2020 оны 05 дүгээр сарын 13-ны өдөр хуваарьт газрыг цэвэрлэж “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын машинаар ачуулж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна.

 

        Шивээговь сумын Сумын Засаг даргын А/04 дүгээр захирамжаар “Нийтийн их цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа зохион байгуулах тухай захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг 05 дугаар сарын 08,19-ны өдрүүдэд зохион байгуулан, сумын төвийн ногоон байгууламжийн хашааг засах босгох ажлыг албан байгууллага аж ахуй нэгжүүдээр хийлгэсэн. Нийт 4 га талбайн 2,8 тн хог хаягдлыг 18 аж ахуй нэгж албан байгууллагын 74 ажилтан албан хаагчид цэвэрлэгээнд хамрагдаж, төв хогийн цэгт зөөж тээвэрлэсэн. Мөн сумын төв хогийн цэгийн ойр орчмын талбайг түрж тэгшлүүлсэн.

Баянтал сумын төвийн “Сүлд” овооны ард талын гахайн байрны үлдэгдэл 1 га газрыг цэвэрлэж нийт 1928 тн туурь хог хаягдлыг булшлан байгаль орчныг нөхөн сэргээн 2,796,500 төгрөгийн шатахууныг зарцуулсан байна.

Аймгийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд босоо тэнхлэгийн авто зам дагуух барилгын болон хур хаягдалтай талбайг цэвэрлэх ажлыг “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан 2 га газрыг цэвэрлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД:

DCIM100MEDIADJI_0091.JPG

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн дагуу аймгийн тээвэр зохицуулалтын газрын ажлын хэсэг, Шивээговь сумын Засаг даргын орлогч Ж.Батмөнх, Байгаль хамгаалагч О.Отгонбаяр, сумын цагдаагийн хэсгийн цагдаа Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаа. Эргүүл шалгалтын үер цагаан зээр зүйтийн тал, хаялга нуурын орчмоор нийт 300-400 орчим тоологдсон.

Мөн Аймгийн Засаг даргын 2020 оны А/114 дүгээр захирамжаар хаврын эргүүл шалгалт, сурталчилгааны ажлыг 2020 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Баянтал сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 1, 2 дугаар багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч ажилтан, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хөдөөгийн 27 айл өрхийн 55 иргэнд хаврын хуурайшилт, хээрийн түймэр гарах эрсдэл их, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлан иргэдийг зөвлөмж, мэдээ мэдээллээр хангаж ажиллахад 330 км явж 48,900 төгрөгний шатахуун зарцуулсан.

БУСАД АЖЛЫН ХҮРЭЭНД:

 Дэлхий нийтээр шинэ коронавирус буюу Covid19-ийн тархалттай холбоотойгоор Монгол улсын УОБК-оос гаргасан шийдвэр, Засгийн газар, холбогдох төрийн дээд байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрийн хүрээнд аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаатай холбоотойгоор аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн албан байгууллагын дотоод ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 тутамд хийж, албан хаагчдын эрүүл мэндэд өдөр тутмын хяналт тавин ажиллаж байна.