ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

35

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД

     Аймгийн ИТХ-ын хуралдааны 2019 оны “Аймгийн 2020 оны төсөв батлах тухай” 09 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралтаар батлагдсан 2020 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэх Сүмбэр сумын 1 дүгээр багт шинээр байгуулагдах “Ногоон төгөл- Ногоон паспорт” модлог ургамлын цэцэрлэгийн ногоон байгууламж болон шинээр ойн зурвас байгуулах ажлын хамгаалалтын хашаа барих ажлуудыг “Батбадрах дэлгэр” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж хяналт тавин ажиллаж байна.   

         Мөн “Цэргийн алдар” цогцолборын цэцэрлэгт ногоон байгууламжийн ус нөөцлөх сав, усалгааны шугам хоолой суурилуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн усалгааны шугам хоолой, ус нөөцлөх сав суурилуулах зэрэг ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар цахим тендер зарлаад байна.

          Сум дундын Ойн ангид 9000 ширхэг мөчир /улиас 7100ш, бургас 900ш, сухайн 1000Ш,/ болон хүлэмжний материал /хүлэмжний нийлэг хальс 3ш, нарны гэрэл бууруулагч 3ш, бороожуулагч хошуу 100ш, манцул 2ш, клип 15ш, бороожуулагч ком хошуу 20ш/, ногоон байгууламжийн усалгааны авто машинд 2 ширхэг аккуммулятор зэрэг дэмжлэг үзүүлэн ажиллаа. Сум дундын ойн ангиас гаргасан “Ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа хийх хуваарь”-ийн дагуу байгууллагын хуваарилагдсан талбайн цэвэрлэгээ, усалгааны ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хийж гүйцэтгэсэн ба бусад албан байгууллагууд мөн арчилгааны ажлуудаа эхлүүлээд байна.

УСНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД:

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөгдөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ын дагуу гаргаж аймгийн Татварын хэлтэст 1-р улирлын ААНБ-ын жагсаалтыг хүргүүлээд байна.

Иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу 3 иргэн, 1 аж ахуйн нэгжид худаг гаргах, цооног өрөмдөх зөвшөөрөл олгож өрөмдлөгийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн 1 аж ахуйн нэгжийн 2020 оны ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан.

БХНСАХЗ-ын 2.0 сая төгрөгийн хөрөнгөөр аймгийн усны нэгдсэн тоо бүртгэл явуулах ажлыг гүйцэтгүүлэхээр Умард говийн гүвээт, Халхын дундад талын сав газрын захиргаатай гэрээ байгуулж тооллогын ажлыг 05 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АЖЛЫН ТАЛААР:

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу 2 аж ахуйн нэгж, байгууллага, 1 иргэний төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг хүргүүлээд байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй ажилладаг 11 аж ахуйн нэгж байгууллагын 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж 2019 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан 2 аж ахуйн нэгжид Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн торгуулын арга хэмжээ авахуулаад байна.

 АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ТАЛААР:

Бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/60 дугаартай захирамжаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн ААН, байгууллагуудын орчны болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг хийх хуваарийг батлан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллаж байна.

Дээрх захирамжийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуваарьт газрыг цэвэрлэж “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын машинаар ачуулж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна. 

           Мөн байгууллагын гадна талбайн ариутгалыг хийж ажиллав.

Шивээговь сумын 2020 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Хог тээвэрлэх автомашин худалдан авах” ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, “Харвайн толгой” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 66980000 төгрөгөөр Dongfeng Dfac маркийн хог тээвэрлэх автомашин 1 ширхэг, үүрдэг хогийн сав 2 ширхэг, ус хадгалах сав 1 ширхэгийг нэмэлт тоноглолын хамт худалдан авч, Засаг даргын захирамжаар томилогдсон комисс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээж аваад байна.

DCIM100MEDIADJI_0060.JPG