ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 03 ДУГААР  САРЫН МЭДЭЭ

620

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ТАЛААР:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан Аймгуудын орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд орон нутгийн хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулах Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/106 дугаар тушаалаар 50.000.000 төгрөгийн эрх шилжүүлсэн бөгөөд хөрөнгө зарцуулах эрх шилжүүлэх гэрээ, батлагдсан удирдамжийн дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөг Аймгийн Засаг даргаар батлуулан “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороон”-д хүргүүлж ажиллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймагт MNS6458:2014 стандартын шаардлага хангасан аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулах барих 2 га газрын асуудлыг шийдвэрлэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Сүмбэр сумын Засаг даргын захирамж, газрын гэрчилгээний хуулбарын хамт хүргүүлсэн.

Шивээговь сумын Сумын Засаг даргын А/04 дүгээр захирамжаар “Нийтийн их цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа зохион байгуулах тухай захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулан, сумын төвийн ногоон байгууламжийн хашааг засах босгох ажлыг албан байгууллага аж ахуй нэгжүүдээр хийлгэсэн.Нийт 2га талбайн 1,8 тн хог хаягдлыг 13 аж ахуй нэгж албан байгууллагын 77 ажилтан албан хаагчид цэвэрлэгээнд хамрагдаж, төв хогийн цэгт зөөж тээвэрлэсэн. Хог тээвэрлэлт, хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн хогны машин болон хогны пункерүүд, ойр орчмын газрыг ариутгалын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сүмбэр сумын 1, 2, 3-р багуудын нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1-р багт 32 тн бохирдсон хөрс шороо, хог хаягдлыг, 2-р баг дээр 1тн, 3-р баг дээр Баянбулаг 10, 11-р гудамж, Баянхошууны 4,5-р гудамжны оршин суугчдаар их цэвэрлэгээ хийлгэж, хөрсний ариутгал халдваргүйжилтийг ажлыг зохион байгуулж нийт 3тн хог хаягдлыг цэвэрлүүлж “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ-ын машинаар зөөвөрлөн ачуулж, нийт 5300 м кв талбайд ариутгал, нийт 36 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

УСНЫ ЧИГЛЭЛИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Татварын хэлтэс, усаар хангагч байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын уулзалт зохион байгуулж хуулийг хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг тодорхойлж ажиллаа.

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:

2020 оны аймгийн “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал ”- аар хэрэгжүүлэх /Сүмбэр сумын 1 дүгээр багт шинээр байгуулагдаж буй  “Ногоон төгөл-Ногоон паспорт” модлог ургамлын цэцэрлэгийн ногоон байгууламж, тохижилтын ажил” ГСАОНӨГ/202012016/, “Шинээр ойн зурвас байгуулах ажлын хамгаалалтын хашаа хайс”, ГСАОНӨГ/202012018 зэрэг ажлуудын тендерийн сонгон шалгаруулалтыг зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах шатандаа явж байна.

АН, АМЬТАН ХАМГААЛАХ, БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Дархан цаазат ховор амьтан болох аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгөх /биотехник/ арга хэмжээг Сүмбэр сумын ЗДТГ-аас зохион байгуулж ажиллаа. Тус арга хэмжээг “Уулзварын гол” нөхөрлөлтэй хамтран 5 цэгт 50 боодол өвсийг тавьж өгөхөд нийт 13 иргэн оролцлоо.

Аргаль хонины хувьд өвөлжилтийн байдал харьцангуй хэвийн байгаа боловч ойр орчмын малын бэлчээрийн талхигдлын улмаас хаваржилт хүндрэх шинжтэй байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЖЛЫН ХҮРЭЭНД:

“Цайны зам” аялал жуулчлалын цэг тогтоох Дорноговь аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан судалгааны ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгаар дайран өнгөрөх 1 цэг тогтоох ажилд оролцов.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АЖЛЫН ТАЛААР:

2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар 11 аж ахуйн нэгж байгууллагаас албан хүсэлт ирсний дагуу 7 аж ахуйн нэгжийн төлөвлөгөөг хянан баталж хүргүүлээд байна. Мөн тус онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнаагүй, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгүүлээгүй үйл ажиллагаа явуулсан 12 аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтын ажил явуулж өгөх хүсэлтийг Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр хүргүүлээд байна.

Усаар хангагч “Ус Ду” ОНӨААТҮГ, “Талын Илч” ОНӨҮГ, УБТЗ-ын ЭХУХ-ын II анги болон “Шивээ-Овоо” ХК 2020 оны ус ашиглуулах дүгнэлт, 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө холбогдох газруудаар батлуулаад байна.

БУСАД АЖЛЫН ТАЛААР:

Дэлхий нийтээр шинэ коронавирус буюу Covid19-ийн тархалттай холбоотойгоор Монгол улсын УОБК-оос гаргасан шийдвэр, Засгийн газар, холбогдох төрийн дээд байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрийн хүрээнд аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаатай холбоотойгоор аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн албан байгууллагын дотоод ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 тутамд хийж, албан хаагчдын эрүүл мэндэд өдөр тутмын хяналт тавин ажиллаж байна