ГОВЬСҮМБЭР АЙМГААС MONGOLIA “ITM-2019” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

51

ГОВЬСҮМБЭР АЙМГААС MONGOLIA ITM-2019

ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОН ТАЙЛАН

2019.04.01                                                                                                              Чойр

Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2019 оны 03 дугаар сарын 29-31-ны  өдрүүдэд “International Travel Mart-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл Экспо төвд 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Уг үзэсгэлэн нь Монголд зохион байгуулагддаг аялал жуулчлалын хамгийн том төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчилах, борлуулах, бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад дотоод зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө онцлог үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэн нь 2019 онд 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд
үзэсгэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО болон 21 аймгийн аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 320 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцууллаа. Тус үзэсгэлэнг нийт 8000 гаруй иргэд, олон нийт үзэж сонирхсон. MONGOLIA ITM-2019 Үзэсгэлэнгийн Нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖЯамны сайд Н.Цэрэнбат,  МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, ОХУ-ын Тува улсын соёлын яамны сайд Тамгын Алдар Константинович, Увс аймгийн Засаг дарга Д. Батсайхан нар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэлийн шаар хагалснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагаа албан ёсоор 2019 оны 3-р сарын 29-ний өглөөний 11.00 цагт эхэлсэн. Үзэсгэлэнгийн нээлтэд урилгаар ирсэн хүндэт зочид, Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд, тэдний төлөөлөгчийн газрынхан ирж нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоос гадна ардын урлагийн тоглолт сонирхож, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзаж танилцан, тэдний үйл ажиллагаатай танилцаж, халуун яриа өрнүүлж, зуны амралтаараа хаана хэрхэн амрахаа асууж, зөвлөлдлөө. Мөн БОАЖЯамны сайд Н. Цэрэнбат “Аялал жуулчлалын ” 2018 онд ирсэн жуулчид болон цаашид аяллал жуулчлалын салбарт хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын мэдээллийг хүргэсэн.Нээлтэд зориулсан урлагийн тоглолтууд, бусад бүх арга хэмжээ тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан бөгөөд ITM-2019 үзэсгэлэнд хөдөө орон нутгийн Хөгжимт Драмын театр урлагийн тоглолтыг түлхүү оруулж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд танилцуулах бодлого баримталсан.Тус арга хэмжээ нь 5 жилийн өмнөөс жил бүр нэг аймгийг түнш аймгаар сонгон аялал жуулчлалын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилан, мэдээ мэдээллээр хангадаг. Энэ жилийн түнш аймгаар Увс аймаг сонгогдон ажиллаа.

Тус үзэсгэлэнгийн үеэр 03-р сарын 30-нд хүлээн авалт болж “International Travel Mart-2019” олон улсын үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг шалгаруулан, дараа жилийн түнш аймгийг олон нийтэд танилцууллаа. ITM-2020 оны түнш аймгаар Хэнтий аймаг тодорч БАТЛАМЖ-ийг Хэнтий аймгийн Засаг дарга Н. Ганбямба, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Монгол улсын арслан Э. Оюунболд нар гардан авсан.Уг үзэсгэлэнд Говьсүмбэр аймгийн Засаг Даргын захиамжаар батлагдсан “Аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийг 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу тус үзэсгэлэнгийн Б жигүүрийн 113 дахь 9 м кв павилоныг 1 017 000 /Нэг сая арван долоон мянган/ төгрөгөөр түрээслэж оролцсон. ITM-2019 үзэсгэлэнд Говьсүмбэр аймгаас БОАЖГазрын мэргэжилтэн Н. Солонго,  жолооч С. Оч-Эрдэнэ, “Жанжин чойрын Данжин Сахиус” ТББ тэргүүн Ц. Дашдулам, Өлзий,  Аялал жуулчлалын холбооны тэргүүн Т. Болдбаатар, Dream grill зоогийн газрын захирал Ч. Болормаа, менежер Б. Ихбаяр, бусад байгууллагуудын 3 төлөөлөл оролцсон. Аймаг орон нутгаа сурталчлах, ААНБ-дын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор нийт 1300 ширхэг гарын авлага, танилцуулга, 150 ширхэг Говьсүмбэр аймгийн жуулчдад зориулсан газрын зураг зэргийг тарааж өдөр бүрийн үйл ажиллагаа сургалт семинарт идэвхитэй оролцлоо.

Тус онд Боржигин наадам зохион байгуулагдахтай холбоотойгоор мэдээ, мэдээллүүдийг үзэсгэлэнд оролцогчдод хүргэж ажилласан.

Мөн Боржигин өв музей мэргэжилтэн Э. Өлзийбаяр  боржигин өв музейг сурталчлах үүднээс VRBox 2 ширхэг танилцуулж оролцлоо.

Dream Grill зоогийн газpын 500 ширхэг танилцуулга болон боршур хоолны цэс зэргийг тарааж аялан ирэх аялагчид, зочид, гийчдийг өөрийн аймагруугаа татах сонирхолыг нэлээд нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж 2 аяллын компанитай жуулчин хүлээн авах гэрээг байгуулсан.

Жанжин чойрын Данжин сахиус НҮТББ-ын тэргүүн Ц.Дашдулам 300 ширхэг гарын авлага, боршур ном зэргийг тарааж, орон нутгаа олон нийтэд таниулах үйл ажиллагааны хүрээнд амжилттай оролцож 5 иргэн болон ААНБ-тай гэрээ байгуулсан.

Мөн үзэсгэлэнгийн төв дэлгэцээр аймгийн Боржигин наадам, Говьсүмбэр аймгийн ерөнхий танилцуулга, “Жанжин Чойрын Данжин Сахиус” ТББ-ын Боржигин голомт цогцолборын танилцуулгыг тогтмол явуулж сурталчиллаа.

Бусад арга хэмжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээний нэг хэсэг болсон олон улсын 3 үгт хаягжилтын талаар 21 аймгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан.

Уг  үзэсгэлэнд оролцсоноор манай аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд нь бусад орон нутгуудын болон аялал жуулчлалын бүс нутгуудад хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэгжүүлж буй шинэлэг үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болж, хувийн хэвшлүүдтэй  хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцан туршлага солилцон өөрийн орон нутгийн түүх соёлын дурсгалт газруудыг сурталчилан таниулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын суурь мэдээ мэдээллийг цуглуулан цаашид хэрэгжүүлэн ажиллах бүрэн боломжтой болж чадавхижлаа.

Тайлан бичсэн: БОАЖГазрын мэргэжилтэн                                     Н. Солонго

Тайлан хянасан: БОАЖГазрын дарга                                       Д.Мөнх-Эрдэнэ

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ

Та өөрийн санал, хүсэлтээ оруулна уу.
Та нэрээ оруулна уу.