Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд “Нийгмийн даатгал” гар утасны апликейшныг ашиглаж эхэллээ.

74

Нийгмийн даатгалын байгууллагаас 2019 оныг “Таньд ойрхон найрсаг үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан даатгуулагч, иргэдэд гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан нийгмийн даатгалын үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байгаа билээ. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр авагчийн мэдээлэл, нэрийн дансны үлдэгдэл, тэтгэмжийн зардлын мэдээлэл, нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн мэдээлэлүүдийг иргэд даатгуулагчдад хүргэх зорилгоор “Нийгмийн даатгал” гар утасны апликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Мягмаржамц манай байгууллага дээр ажиллаж, байгууллагын ажилтнуудад дээрх програмын эрхийг нээж ажиллаа.

Иргэд даатгуулагчид Нийгмийн даатгал гар утасны апликейшныг ашигласнаар дээрх мэдээллүүдийг шууд өөрийн гар утаснаас авахын зэрэгцээ нийгмийн даатгалын лавлагааг заавал Нийгмийн даатгалын байгууллага дээр очиж авах эсвэл Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас авдаг явдал байхгүй болох юм. Учир нь иргэд Нийгмийн даатгалын лавлагааг ажил дээрээсээ аль эсвэл гэрээсээ шууд хэвлэн гаргаж аливаа байгууллагаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг юм.

        Үүний тулд та дараах алхамуудыг авсан байх шаардлагатай юм.

1-рт: Нийгмийн даатгал гар утасны апликейшныг ашиглах эрх нээлгэхийн тулд та эхлээд өөрийн гар утсандаа уг апликейшныг татаж суулгах шаардлагатай бөгөөд дараа нь бүртгүүлэх гэсэн хэсгээр орж өөрийнхөө холбогдох мэдээллийг бөглөнө. Суулгахдаа гар утасныхаа Play store цэсээр орж Нийгмийн даатгал гэж хайгаад Нийгмийн даатгалын ерөнхий газар гэсэн цэсээр орж суулгана.

Үүний дараагаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтан уг програмыг ашиглах эрхийн нууц үгийг таньд олгох бөгөөд та тэрхүү эрхээрээ нэвтэрч уг апликейшныг ашиглаад эхлэх юм. Үүний өмнө гар утсандаа апликейшнаа суулгаад бүртгүүлэх хэсгээр орж бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

Эрхээ авахдаа 89000459 дугаарын гар утсаар холбогдож авах бөгөөд таны эрхийг Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан үүсгэсний дараагаар утасруу чинь эрхийн мэдээллийг хүргэх юм. Хэрэв нийгмийн даатгалын байгууллагын ажилтан эргэж таньтай холбогдоогүй бол таны эрх баталгаажсан байх бөгөөд та нууц үг сэргээх хэсэг рүү орж хүсэлт явуулсанаар таны мейлд шинэ эрх ирэх юм.

2-рт: Нийгмийн даатгалын лавлагаагаа хэвлэж авахын тулд та өөрийн компьютераас http://daatguulagch.ndaatgal.mn гэсэн хаягаар ороод өөрийн Нийгмийн даатгал гар утасны апликейшны эрхээрээ нэвтэрч лавлагаа авах оноо сонгоод харах товчийг дарахад таны сонгосон жилийн цалингийн лавлагаа гарч ирэх бөгөөд хэвлэх товчийг дарсанаар лавлагаагаа хэвлэх боломжтой.

Таны хэвлэсэн лавлагаа өөрийн бар кодтой байх бөгөөд аль ч байгууллагаар үйлчлүүлэх явцад хүчин төгөлдөр байх юм.

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ

Та өөрийн санал, хүсэлтээ оруулна уу.
Та нэрээ оруулна уу.